Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
“Өглөөний Улаанбаатар” гудамжинд долоо хоногийн даваа, лхагва, баасан гараг бүр эртэч нийслэлчүүдэд зориулсан хөтөлбөрт арга хэмжээнүүд зохион байгуулагддаг.
Тэгвэл өнөөдөр ICETOP хамтлагийн “Монгол” пянзны нээлтийн арга хэмжээ Өглөөний гудамжинд боллоо. 1996 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй тус хамтлагийн “Монгол” пянз нь Монголын анхны хип хоп пянз юм. Нээлтийн үеэр ICETOP хамтлагийн гишүүдийн гарын үсгийн хамт худалдан авах боломжийг олголоо. Пянзны нээлтэд ICETOP хамтлагтай хамтран ажилладаг рок попын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн юм.