Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр зохион байгуулсан "Нээлттэй Улаанбаатар" хэвлэлийн хурлын үеэр Улаанбаатар хотод барилга байгууламж барих ажлыг түр хугацаанд зогсоох шийдвэрийн тухай хэллээ.
Тэрбээр "Хууль бус, зөвшөөрөлгүй газарт барилга барьсан зэрэг зөрчилтэй холбогдуулан тухайн компанийн үйл ажиллагааг нь цуцлах, зогсоох захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргадаг. Гэтэл эргээд эрхийг нь шүүх сэргээчихдэг. Тиймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө арванхоёрдугаар сард УИХ-аар орно. Тэр хүртэл түр хугацаагаар Улаанбаатар хотод барилга, байгууламж барих асуудлыг зогсоох захирамжийг би өнөөдөр гаргаж байна. Цаашид нэг стандартаар явна" гэв.
Хотын дарга барилга, байгууламж, замын норм, стандартыг сүүлийн 15 жил шинэчлээгүй нь автозамын түгжрэлд нөлөөлж байгааг онцолсон юм.