Засгийн газрын хуралдаан өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар хэд хэдэн үндэсний хороо байгуулж, зарлах юм. Эдгээр хороог Ерөнхий сайд өөрөө удирдана гэдгээ тодотголоо.
Засгийн газрын хуралдаанаар,
-Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлж, экспортыг нэмж, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх үндэсний хороо,
-Цахим засаглалд шилжиж, хүнд суртал, авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох шинэчлэлийн үндэсний хороо
-Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжирлийг бууруулж, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангаж, төвлөрлийг сааруулах үндэсний хороо
-Иргэдийн орон сууцтай болгох, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлж, дундаж давхарга тэлэх үндэсний хороо
-Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанар дээшлүүлэх үндэсний хороо тус тус байгуулахаар төлөвлөжээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.