Төв аймгийн Өндөр-Ширээт сумын харьяат, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Намсрайноровыг Төв аймгийн “Монгол туургатан” театрын захирлаар томилжээ. Тэрээр уугуул нутгийнхаа театрыг ийнхүү тэргүүлэхээр боллоо. Цар тахлын улмаас үйл ажиллагааг нь өнөөдрийг хүртэл хязгаарлаад байгаа байгууллагуудын нэг бол урлаг соёлын байгууллага, театрууд. Гэхдээ Төв аймгийн "Монгол туургатан" театрын уран бүтээлчид өнгөрсөн хугацаанд уран бүтээлээ цахимжуулан театрын орчноо тохижуулж, "Сувилагч танд баярлалаа" хандивын цахим тоглолтыг хийсэн. Мөн Соёлын яам, Нийслэлийн соёл, урлагийн газрын ивээл дор Монголын Моно жүжгийн төвөөс зохион байгуулдаг "Ялагчдын цуваа Улаанбаатар" нэг хүний жүжгийн улсын уралдаанд тэргүүлсэн Төв аймгийн Монгол туургатан театрын жүжигчин Р.Янжиндулам "Ялагчдын цуваа-2021" олон улсын фестивальд тэргүүн байрыг эзэлж, гранпри шагналыг эх орондоо авчирсан билээ.
Дуучин Д.Намсрайноров хамгийн сүүлд "Ододтой бүжиглье" шоунд амжилттай оролцсон. Мөн тэрээр уран бүтээлээ орхихгүй гэдгээ фенүүддээ дуулгажээ.