Улсын начин Л.Энхсаруул түрүүлэв
Өнөөдөр манай улсын дөрвөн бөх чөлөөт бөхийн дэвжээнд зодоглоно.
Чөлөөт бөхийн -65 кг жинд Т.Тулга эхний шатанд 2018 оны дэлхийн аварга, Азийн хошой аварга Японы Такүто Отогүротой барилдаж, ялагдсан.
Түүний дараа чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -50 кг жинд Ц.Намуунцэцэг эхний шатанд мөн л Японы бөх, дэлхийн хошой аварга, Азийн аварга Юи Сүсакитай барилдаж, ялагдал хүлээлээ.
Тодруулбал, Ц.Намуунцэцэг дэлхийн хошой аварга, энэ олимпод зөвхөн түрүүлэх зорилготой ирсэн Юүи Сусакид 10:0-ээр дийлдлээ.
Одоо япон бөхчүүд финалд шалгарвал манай бөхчүүдэд дагаж барилдах боломж гарч ирнэ.