“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа эхэллээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийжээ. Тодруулбал, өчигдөр нийслэлд 705 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалт хийж 65 зөрчлийг илрүүлжээ. Үүний 45 буюу 69 хувийг арилгуулсан байна.
Илэрч буй дутагдлыг дурдвал:
- Коронавируст халдвар /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн -50
- Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн – 6
- Хязгаарласан үйл ажиллагаа эрхэлсэн -2
- Гар дээрээс согтууруулах ундаа худалдаалсан – 7