Монгол Улсын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Токио-2020 олимпын наадмын шагнал гардуулах ёслолд оролцлоо.
Олон Улсын Жүдо бөхийн холбооны Бодлогын зөвлөлийн дарга байсан тэрээр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон энэхүү албан тушаалаа хүлээлгэн өгсөн билээ.
Монгол Улсын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ийн жингийн аваргуудад шагнал гардуулах ёслолд оролцлоо. Энэхүү жинд Монгол Улсын тамирчин Саид Моллаеи зодоглон МӨНГӨН медальтан болж, Токио-2020 наадмаас Монголын анхны мөнгөн медалийн эзэн боллоо. Түүнд шагналын тавцан дээр Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга шагналын цэцгийг гардууллаа.
Дэлхийн алт, хүрэл медальтан Саид Моллаеи ийнхүү өнөөдөр олимпын МӨНГӨН медальтан болж, Монголын жүдочид анх удаа нэг олимпоос гурван медаль хүртсэн баярт өдөр тохиолоо.