Цахим сүлжээнд олны танил хүмүүсийн нэрийг барьж хуурамч фэйсбүүк хуудсаар дамжуулан “азтан тодруулна”, “байр машин бэлэглэнэ” гэх мэтчилэн худал мэдээлэл түгээдэг. Энэ нь тухайн иргэний нэр хүндэд халдаж буй хэрэг юм. Бидэнд байгаа мэдээллээр энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн иргэнд 2 сая төгрөгийн торгууль оногдуулдаг. Харин худал мэдээллээр хандалттай болсон тухайн хуудас нь 2 сая төгрөгөөс илүү үнээр зарагдаж байгаа юм.
Энэ асуудлаар positive Mongolians компанийн үүсгэн байгуулагч Э.Түвшинбаяр,
Э.Дөлгөөн бид хоёрын нэрээр машин өгнө, гар утас бэлэглэнэ зэрэг худал мэдээллийг хүмүүст хүргээд байдаг. Зөвхөн бид хоёрт ч биш маш олон хүнд ийм асуудал тулгарч байгаа. Миний хувьд худал мэдээлэл тараасан иргэнийг олж утсаар яриад учир байдлыг тодруулахад, “Хөгшөөн би торгуулийг нь төлөөд явчихна” гэсэн. Торгуулийн хэмжээ нь манай улсад маш бага байдаг юм билээ. Нөгөө хүмүүс нь ийм байдлаар хуудасныхаа лайк, хандалтыг сайжруулж байгаад зарчихдаг. Тэгэхээр торгуулийг нь төлөөд, тухайн хүнд унах мөнгө нь их байдаг учраас энэ төрлийн гэмт хэрэг утгаа алдсан гэж хэлэхэд болно.
Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн торгуулийн арга хэмжээ, хариуцлагыг чангаруулах хэрэгтэй байна. Үүнийг хариуцдаг хуулийн байгууллагынхан 10 мянга, 50 мянган дагагчтай хуудсууд хэдэн төгрөгөөр зарагддагийг судлах нь зүй. Судлаад торгуулийн хэмжээгээ гаргахгүй бол зарагдаж байгаа үнэ, торгож байгаа үнэ нь тэнгэр газар шиг ялгаатай учраас дунд нь зураг хөргөө тавиулсан хүмүүс хохироод үлдэж байгаа юм” гэлээ.
Иргэн та цахим сүлжээнд тавигдсан мэдээлэлд шүүлтүүртэй хандан, нягталж байгаарай.