Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Дунд голд нас бараад удсан хүний цогцос байсныг гаргаж, цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгчээ.
ОБЕГ-т Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Дунд голд цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр 10:44 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 2.8 километр зам туулан 10:50 цагт очиход голд нэр, хаяг, нас тодорхойгүй, нас бараад удсан эрэгтэй хүний цогцос байсныг гаргасан байна. Уг асуудлыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ.