Долдугаар сарын 10-16-ны нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал, гол усанд нитй 22 хүн энджээ. Үүнд,
- Нийслэлд 6,
- Орон нутагт 16 хүн нас баржээ.
Хүйсээр нь харвал эмэгтэй 7, эрэгтэй 15 байсан ба том хүн 18, дөрөв нь хүүхэд байна.
Гол, нууранд осолдсон байдлыг харвал:
- Туул голд живсэн 4,
- Хэрлэн голд 3,
- Хараа голд 3,
- Эгийн голд 1 буюу голд 11 хүн живсэн байна. Харин нууранд 5, тогтоол усанд 5 иргэн амь насаа алджээ.
Иргэдийн нас барсан шалтгааны тухайд гэвэл бүгд амралт аялал зугаалгаар явж байжээ. Ингэхдээ
- сэлэх гэж гол руу орсон,
- голд хийлдэг гудас хөмөрсөн,
- нууранд морьтой орсон,
- загас барьж байгаад хөл алдсан,
- хаднаас хальтарч унасан зэрэг шалтгаанууд байна.
Одоогоор гурван иргэний цогцос олдоогүй эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Туул голын эрэг дагуу цагдаагийн 101 алба хаагч өдөр бүр явганаар болон мотоцикльтой эргүүл шалгалт хийж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байна.
Амралт зугаалгын өдрүүд дуусаагүй. Мөн ойрын өдрүүдэд цаг агаар халах төлөвтэй байгаа учир иргэд гол уснаас өөрийгөө болон бусдын амь насыг хамгаалахыг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.