Нийтэлсэн:
Админ 2021.07.15 08:42
Өрөг.мн сайтын сурвалжлах баг Төв аймгийн Баянцогт сумын Агьтын аманд байрлаж буй Монгол Улсын Манлай уяач Г.Батчулуун ахлагчтай Азийн хүлэг гал дээр ирээд байгаа юм. /Бид энэхүү сурвалжилгаа долоон сарын эхээр наадамд зориулан бэлтгэсэн юм/ Бид нүүдэлчин монголчууд. Дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчид гэж нэрлэгддэг. Гэсэн хэдий ч XXI зуун суурин соёл иргэншилтэй золгож бид нүүдэлчин аж ахуйн зарим зүйлсээ мартсан гэдэг нь ил. Тийм учраас бид морийг хэрхэн эмээллэдэг, хэрхэн зөв унах талаар уналга, эдэлгээнд хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар танин мэдэхүйн асуулт ярилцлагыг өрнүүлж байна.
Азийн хүлэг галын уяач Сүхбаттай үзэгч та бүхнийг уулзуулж байна.
-Сайн байна уу та, сайхан зусаж байна уу?
-Үзэгч олондоо энэ өдрийн мэнд хүргэе.
-Хоёулаа морио хэрхэн эмээллэхээс авахуулаад бүх зүйлийг үзэгчдэдээ хэлж зааж өгье. Жишээ нь энэ бол морины их сайхан эмээл байна. Уналга, эдэлгээнд ийм эмээл хэрэглэхгүй байх?
-Уналга эдэлгээнд үүнийг хэрэглэхгүй, гоёлынх.
-Яаж унахаас эхлээд зааж өгөн шүү дээ. Мориныхоо баруун, зөв талыг ч мэдэхгүй, хаанаас унахаа мэдэхгүй хүн олон байгаад байдаг?
-Морийг зөв талаас нь унана. Морь эмээллэхийн тулд жолоо сайн барихгүй бол морь ухас хийдэг. Сайн жолоогоо татаж эмээллээд тохмоо сайхан тааруулж, олом, жирмээ сайн тааруулах хэрэгтэй. Хамгийн түрүүнд эмээллэнэ гээд эмээлчихнэ гэж байхгүй. Заавал нөгөө талд нь гарч засна. Тохмоо засан олом жирмээ тааруулна.
-Морины буруу талд зогсохоор хашин морь үргэнэ гэж байх уу?
-Байна. Ер нь болгоомжтой жолоо, цулбуур хоёроосоо сайн барьж байхгүй бол адуу чинь үргэнэ. За одоо сайхан урд олмоо татна. Урд олом татах явцад жолоо, цулбуурыг байнгын барьж байх ёстой.
-Олмоо моринд яаж тааруулдаг юм бэ?
-Морины онцлогоос болно. Тарган, туранхай гээд онцлогоос нь болно.
-Чанга татах уу?
-Ер нь чангахан л татна. Тэгэхгүй бол эмээл нь гүйнэ.
-Одоо уяж байгаа нь юу вэ?
-Үүнийг дөрөөний сур гэдэг. Хоёр дөрөөгөө холбож байна гэсэн үг: Дөрөөн холбоос гэдэг юм. За одоо хойд олмоо морь мориндоо тааруулж эмээллэнэ.
Морь эмээллээд болчихлоо.
-Морь эмээллэхдээ анхаарах зүйл нь?
-Мориныхоо жолоо, цулбуурыг сайн болгоомжтой барих хэрэгтэй. Адуу чинь ухас хийнэ, үргэнэ. За одоо эмээллээд боллоо.
-Гартаа барьсан байгаа нь юу вэ?
-Үүнийг цулбуур гэдэг. Хазаар, энэ нь жолоо.
-Жолоо нь яг ямар үүрэгтэй юм бэ?
-Морио зална. Хаашаа явах уу, баруун зүүн гээд.
-Машины руль гэсэн үг үү?
-Машинаар бол руль нь гэсэн үг.
-Цулбуурын хувьд?
-Цулбуур нь барьж суух, морио хөтөлж явах үүрэгтэй.
-Ташуургүй үед цулбуураараа морио ташуурдаж болох уу?
-Болно. Ташуур байхгүй үед гээд олон үүрэг гүйцэтгэнэ цулбуур гэдэг чинь.
-Дараагийн хэсэг нь. Морио эмээлчихлээ. Одоо морин дээрээ хэрхэн зөв мордох уу?
-Морин дээр мордохын тулд ташуураа цаад талдаа гаргана, буруу талдаа. Амаа сайн татна. Урд бүүргээс бариад, морийг газрын өөд гаргана. Газрын өөд гаргалаа, урд бүүргээс барилаа, амаа сайн татна. Тэгэхгүй бол морь яг мордохын урд ухас хийнэ, үргэдэг, цочдог. Амаа сайн татна. За одоо зүүн хөлөө дөрөөн дээрээ тавилаа, ингээд л мордоно.
Ингээд морь унах үйл явц маань болж байна.
-Буухад эвгүй байдаг шүү дээ?
-Буухад нэгдүгээрт ташуураа өлгөлөө, жолоогоо болгоомжтой сайн татаж бууна. Баруун гар урд бүүргээс барилаа. Ингээд буулаа.
-Дөрөөн дээрээ гишгэж байгаад буух уу?
-Дөрөөн дээрээ гишгэж бууна.
-Морь хатирах, давхих гээд төрлүүд байдаг шүү дээ?
-Шогшихоос эхэлнэ. Эхлээд алхана, дараа нь шогшино, хатирна тэгээд цогино, гурван үйлдэлтэй.
-Давхина гэдэг нь?
-Хамгийн сүүлд морь хурдлахыг хэлж байгаа юм.
Хатирна гэдэг нь дунд хурд.
Алхах, шогших бол эхний алхам юм уу даа.
Цогих чинь болохоор дунд үедээ. Цогихоос дээш болохоор хурдлах, давхихыг хэлээд байгаа юм.
-Машинаар яривал милл нь нэмэгдээд л?
-Тийм, ер нь хурдлахыг хэлж байгаа.
Энэ бол морь моринд тааруулсан гангараа юм. Гоё, цэвэрхэн.
-Үсийг нь засаж янзалдаг нь?
-Хүн үс сайхан бол зүс сайхан гэдэг шиг адуунд хүртэл ялгаа байхгүй дэл засна.
Энэ гэхэд хул алга морь.
-Бор шаргал юм уу даа?
-Тийм ээ. Хул гэдэг нь бор шарыг хэлж байгаа юм. Энийг хөх бор гэж байгаа.
-Саарал биш юм уу?
-Биш. Энийг хөх бор гэж байгаа юм. Энэ бол улаан хүрэн. Хүрэн зүс л гэдэг юм даа.
-Энэ залуугийн унаж байгаа нь?
-Энэ улаан буурал.
-Хар морь гэж бас байна?
-Хар морь гэж байна. Хар морь чинь цаад талын уяаны хамгийн цаана байна. Хар морь.
-Хүрэн морь?
-Хүрэн морь. Тэр цаад талынхыг цагаан бор гэж байгаа юм. Одоо энэ хөх бороосоо арай жаахан цагаан болохоор цагаан бор болно.
-Адууны насны хувьд та хэлж өгвөл. Унаганаас эхлээд?
-Унага, даага, шүдлэн, хязаалан, соёолон, их морь, азарга. Зургаан нас. Зургаа ангилж үзэж байгаа юм.
-Насны хувьд?
-Даага чинь хоёр настай, шүдлэн гурван настай, хязаалан дөрөв, тав гээд явна.
-Нэг азарга адуунд дунджаар хэдэн адуу багтдаг юм бэ?
-Нэг азарга адуу чинь таван гүүнээс дээшихийг буюу таван гүүтэй нэг азаргатай адууг азарга адуу гэж яриад байгаа. Тэгээд түүнээс дээш олон. Одоо удам угшил аль л сайн сайхан байна манай монголчууд чинь илүү хүчтэй эерэг, эрэмгий, наадамд уралдсан ч цас зуданд ч байдаг юм уу аль сайн гэснээс л азарга тавьж байгаа юм. Сүүлийн үед дандаа хурдны угшлын аль сайн гэсэн, аль хаан сум аймаг, улс бүсэд орсноо л азарга тавиад байгаа. Одоо янз бүр дээ 20 гарч байгаа ч байна, 28 хүрч байгаа ч тэр бол ховор байх аа.
-Эмнэг сургана гэхээр хэдий үед вэ. Уналга эдэлгээнд хэрэглэхийн өмнө сургаж авч байна гэсэн үг үү?
-Тэгнэ.
-Хэдэн насанд нь вэ. Даага байхад нь сургах уу?
-Дааганаас нь эхэлж сургана гэсэн үг. Тэгээд уналга эдэлгээ, уяа ч байдаг юм уу хэрэглээд явж байгаа.
-Одоо танай галын эмнэг сургагч нь хэн бэ?
-Эмнэг сургагч гэхээр манай туслах залуучууд бүгд сургана. Тэр улаан малгайтай залуу.
-Эмнэг ургах чинь адуутайгаа харьцах соёл?
– Соёл шүү дээ.
-Бас нэг эрдэм юм шиг байгаа юм?
-Эрдэм. Хэр баргийн хүн болгон унаад сургаад байхгүй. Сургасныг л унана уу гэхээс биш. Дуртай нэг нь унаад сургаад байхгүй. Таг юм чинь сургаад байна гэж байхгүй.
-Эмнэг сургах үйл явц яаж явагддаг вэ?
-Хазаарлана, их ааштай бол чөдөрлөнө, эмээллэнэ. Эмээллэж авсны дараа чөдрийг нь аваад нэг хөдөлгөн шууд л мордоно доо. Манай тэр залуучууд шууд морддог.
-Нэг хоёр удаагийн дараа гайгүй болох уу?
-Нэлээд хугацаа орно. Шууд адуунаас нь аваад унахгүй уяж хононо, хөнгөрүүлнэ. Тэгж байж сургахгүй бол адуу чинь буларна.
Нийт монголчууддаа 100 жилдээ сайхан наадаарай гэж ерөөе.