Улсын начин Л.Энхсаруул түрүүлэв
Прокуророос Биеийн тамир спортын газар, Монголын Үндэсний Олимпийн хорооны хамтарсан тушаалаар байгуулагдсан Сэргээшийн шинжилгээ авах ажлын хэсэг болон Допингийн эсрэг үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд нь “хахууль авсан” гэх асуудал нь тогтоогдоогүй тул Э.Оюунболдын гомдлыг хаажээ.
2019 оны Улсын баяр наадмын барилдаанд түрүүлсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн асуудал үүсээд гурван жил өнгөрч байна. Тэрбээр шинжилгээний хариу нь буруу, шээс сольсон гэх асуудлаар АТГ-т хандаад байсан юм. Тэгвэл АТГ-аас уг хэргийг шалгаж дуусаад хэрэгсэхгүй болгуулахаар прокурорт шилжүүлжээ.