Засгийн газраас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл хийж байна. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “Цаг үеийн шинжтэй хоёр асуудалд та бүхэнд няцаалт өгөх гэсэн юм. Өнөөдөр зарим ажлын хэсэг хуралдсан. Эхнийх нь цаг үеин шинжтэй хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээнд яваад байгаа мэдээлэл. Маргаашнаас эхлэн шатахууны үнэ 600 төгрөгөөр өснө гэсэн хуурамч мэдээлэл явж байна. Үүнийг та бүхэнд няцаалт болгон хэлэхэд “Маргаашнаас шатахууны үнэ өсөхгүй. Үндэслэл тайлбарыг АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр тодорхой асуултад хариулна.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэтэй уялдуулж 530 хүртэлх төгрөгөөр бензин шатахууны үнийг хямдруулж ирсэн гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Тиймээс маргаашнаас эхлэн бензин шатахууны үнэ өсөхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.
Шатахууны үнэ маргаашаас өсөхгүй гэж АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Өнөөдөр АМГТ болон УУХЯ-нд тодорхой ААН-үүдээс шатахууны үнэ өсгөх тухай албан тоот ирсэн. Олон нийтийн сүлжээнд тархаж байгаа шиг 600 хүртэлх төгрөгөөр өсөхгүй.
Яагаад гэвэл 2021 оны гуравдугаар сард гарсан Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын нөөцийг 30 мянган тонноор АИ92 бензинийг нэмэгдүүлэх шийдвэр гарсан. 2020 оны аравдугаар сараас хойш дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өссөн. Өнгөрсөн тавдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл АИ92 бензинийг 1450 үнэтэй худалдаалагдаж байна. Тиймээс маргаашаас үнийн өсөлт явагдахгүй.
Нийт шатахуун ашиглалтын 33 хувьд нь АИ92авто бензинийг хэрэглэдэг. Иргэдийн 60-70 хувь нь вакцинд хамрагдтал АИ92 бензиний үнийг өсгөхгүй байх бодлого барьсан. Маргааш үнэ өсөхгүй. Хэрвээ ААН-үүд тодорхой хэмжээнд үнийг өсгөвөл хуульд зааснаар тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна." гэв.