Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусахад дөрвөн цаг үлдлээ. Өнөөдөр өглөө 07.00 цагт орон даяар эхэлсэн сонгуулийн ирц яг одоогийн байдлаар буюу 18.00 цагийн байдлаар 39.1 хувьтай байна.
Улаанбаатар хотын хувьд Сонгинохайрхан, Налайх дүүргийн ирц хамгийн муу буюу 39 хувь байгаа бол Баганхангай дүүргийн ирц 50 хувь давлаа.
Аймгуудаас Хэнтий, Говь-Алтай аймгийн сонгогчдын ирц хамгийн өндөр буюу 42 хувьтай байгаа бол Сэлэнгэ аймагт ирц 27.6 хувьтай байна.
Сонгогчдын насны бүлгээр авч үзвэл 55-аас дээш насныхны оролцоо 50 хувиас давсан байгаа бол 20-29 насныхны ирц 30-аас бага хувьтай байна.