Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу зургаадугаар сарын 9-нд болно. Харин өнөөдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагааг орон даяар 09:00-20:00 цагийн хооронд зохион байгуулна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар дараах иргэд зөөврийн хайрцгаар санал өгөх эрхтэй.
- Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
- Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
- Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;
- Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогч хамаарна.
Ингэхдээ сонгогчийн хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсвэл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн санал авна хэмээн хуульд заажээ.
Хуульд заасны дагуу сонгуулиар зөөврийн хайрцгаар саналаа өгөх 25 мянга гаруй иргэн байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн.