Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.06.07/ албан ёсоор дуусч байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос /СЕХ/ тавдугаар сарын 24-нд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарыг албан ёсоор бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн.
Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат өнөөдөр 11 цагт хэвтэн эмчлүүлж буй эмнэлгийн тагтнаас сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийх юм.
Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа 15 хоног үргэлжилсэн нь өмнөх сонгуулийн сурталчилгааны өдрүүдтэй харьцуулахад маш богино хугацаа юм.
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ӨДРҮҮД:
- 1993 онд 15 хоног сурталчилгаа хийж байв.
- 1997 онд 1 сар 18 хоног сурталчилгаа хийж байв.
- 2001 онд 1 сар 13 хоног сурталчилгаа хийж байв.
- 2005 онд 1 сар 13 хоног сурталчилгаа хийж байв.
- 2009 онд 1 сар 12 хоног сурталчилгаа хийж байв.
- 2013 онд 1 сар 3 хоног сурталчилгаа хийж байв.
- 2017 онд 18 хоног сурталчилгаа хийж байв.
- 2021 15 хоног сурталчилгаа хийв.