Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нар өрсөлдөж байгаа билээ. Сонгуулийн сурталчилгаа дуусахын өмнө гурван намын нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулахаар болсноо МҮОНТ мэдээлсэн.
Нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг өнөөдөр MNB шууд дамжуулахаар товоо зарлаад буй. Гэвч коронавирусийн цар тахлын улмаас нэр дэвшигчдийн сүүлийн өдрүүдийн уулзалт цуцлагдсан. Түүнчлэн Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн сурталчилгаагаа орон нутагт явуулж байх үедээ ковидийн халдвар авч, өдгөө Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлалтад байгаа. Гэвч Улсын хоёрдугаар төв эмнэлэг нэр дэвшигч Д.Энхбатыг мэтгэлцээнд орохыг зөвшөөрөхгүй, энэ тухайгаа албан ёсоор хэлэхгүй байгаа юм байна.
Хоёр нэр дэвшигч биечлэн очиж болох бол харин халдвар аваад тусгаарлагдаад буй нэр дэвшигч ийнхүү оролцох боломжгүй бол энэхүү мэтгэлцээнийг цуцлахаас өөр аргагүй болох нь ээ.