УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор өндөрлөнө. Сонгуулийн Ерөнхий хорооноос тавдугаар сарын 24-нд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарыг албан ёсоор бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн.
Энэ жилийн сонгуулийн сурталчилгаа коронавирусийн цар тахлын улмаас 15 хоног үргэлжилсэн нь өмнөх сонгуулийн сурталчилгааны өдрүүдтэй харьцуулахад маш богино хугацаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр орон даяар зохион байгуулна.