Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв ХҮН электорат" эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат коронавирусийн халдвар авсан нь батлагджээ.
Тэрбээр өчигдөр буюу зургаадугаар сарын 4-ний өдөр Дархан-Уул аймгаас нийслэлд ирж, эхнэрийн хамт Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна.
Д.Энхбат болон түүний багийнхан Дархан-Уул аймагт сурталчилгааны ажлаар явж байгаад халдвар авсан байна. Тодруулбал, тус аймаг дахь "Зөв ХҮН электорат" эвслийн анхан шатны нэгжийн дарга халдвар авсан байжээ.
Д.Энхбат сонгуулийн сурталчилгааны ажлаар Дорноговь, Говьсүмбэр аймгуудад очихоор төлөвлөөд байсан юм.