УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагт Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч шүүгч хүрэлцээгүйн улмаас хойшилсон.
Хэргийг эргэн сануулахад, УБЕГ-аас 2020 оны 12 дугаар сарын 25-нд С.Эрдэнэд АН-ын тамгыг шинээр олгосон шийдвэрийг энэ оны хоёрдугаар сарын 2-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж түдгэлзүүлсэн юм. Уг шийдвэрийг С.Эрдэнэ эсэргүүцэн гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаан ийнхүү болж байгаа юм.