Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ дахь АН-ыг бүлэг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нараар бүл нэмсэн. Тус бүлгийн дарга Д.Ганбат шинэ гишүүдээ хадаг, мөнгөн аяга барин угтан авлаа. Ингэснээр АН-ын бүлэг бүл нэмж, 13 гишүүнтэй боллоо.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сонгуульд бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд энэ сарын 30-нд хүсэлтээ өгч, АН-ын бүлгийн гишүүн болсон юм. Мөн С.Ганбаатар гишүүн ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд АН-д элссэн. Намын сунгаанаас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа юм.