Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Дефакто" нэвтрүүлгийн хөтлөгч эдийн засагч Д.Жаргалсайханд ХҮН-аас ерөнхийлөгчид нэр дэвших санал тавьсан бөгөөд тэрээр үүнээс татгалзсан гэдгээ мэдэгдлээ. Тэрээр "2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухайд: УИХ-д суудалтай Хөдөлмөрийн үндэсний намын төлөөлөл ерөнхийлөгчийн сонгуульд намайг нэр дэвших санал тавьсанд талархаж байна. Миний хийж буй нийгмийн ажлуудыг дэмжиж, үзэл бодлоороо хамтарч, дэвшихийг уриалж, итгэл үзүүлсэн бүх хүн, түүний дотор гадаадад суугаа монголчуудын төлөөлөл холбогдож, урам зориг өгсөнд талархаж байна" гээд тэрээр өөрийн хийж буй нийгмийн сайн сайхны төлөөх ажил хэргээ үргэлжлүүлнэ гэв.