Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Сая Шадар сайд хэллээ. Өчигдөр болон нөгөөдөр 600 000 тун вакцин ирэх байсан боловч хойшилсон. 21-53 хоногийн дотор хоёр дахь тунг хийхэд дархлаа тогтоход ямар нэг нөлөө гарахгүй гэсэн мэдээлэл байгаа.
Өнгөрсөн сарын 25-наас хойш нас баралт эрс өссөн. 15 хүн нас барсан байгаа. Ийм үед ЭМЯ-ны баримтлах гол зарчим бол нас баралтыг хамгийн бага түвшинд байлгах явдал.
Өнөөдрийн байдлаар хүнд хүн 50, эрчимтийн тасагт маш хүнд 10 хүн байна. Вакцин энэ сарын сүүлээр төлөвлөгдсөн хугацаандаа ирвэл бэлдсэн 80 цэг дэрээ 120-180 цэгийг нэмж өдөрт 60 000-аас дээш хүнд хүрч ажиллах, улмаар тавдугаар сарын эхний долоо хоног гэхэд дархлаажуулалтын эхний тунг зорилтот 60 хувьдаа хүргэх зорилготой байна.
Дөрөвдүгээр сарын 10-25-нд нийт 207 мянган хүн давтан тун авах байгаа.
Одоогийн байдлаар 850 хүн давтан тунгаа авч хамрагдсан.
Бид тавдугаар 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн хүн амаа бүрэн вакцинжуулахаар төлөвлөн ажиллаж байгаа.
68 цэгээр дархлаажуулалт хийхэд өдөрт 40 мянган хүнийг хамруулсан. Тиймээс бид явуулын цэгийг 40-өөр нэмэгдүүлэн вакцинжуулалтын цэгээ өргөтгөн 160 гаруй цэгээр иргэдэд үйлчилнэ" гэлээ.