УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудал:
- Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсох: “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар.
- Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.
Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогт төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
"Коронавирус дэгдэхээс өмнөх цаг үед хэзээ ч очихгүй гэсэн судалгаа байна. Засгийн газраас 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Мөн иргэн бүрд 300 мянган төгрөг олгох Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байна. Энэ арга хэмжээгээ эртхэн авах хэрэгтэй байсан юм. Халдвар гараагүй гуравхан аймаг байна. Говь-Алтай, Дундговь, Өмнөговь гуравт АН засаглаж байгаа учраас хариуцлагатай ажиллаж байгаа юм. Бусад аймаг нь хариуцлагагүй ажиллаж байгаа тул халдвар гарсаар байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
"Өнгөрсөн 10 гаруй сарын хугацаанд дотоодод халдвар алдаагүй, барьж чадсан. Хэрэв өнгөрсөн хугацаанд дотоодод халдвар тархаад байсан бол өнөөдөр нөхцөл байдал ийм байхгүй. Бид вакцин авах гэрээ хэлэлцээрийг хурдан шуурхай хийсэн. Долоодугаар сарын сүүл гэхэд вакцинжуулалт бүрэн дуусч, дархлаа бүрэн тогтоно. Энэ бол амар төлөвлөгөө биш.Өчигдөр Засгийн газар ирэх 14 хоногийн төлөвлөгөөгөө танилцуулсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн вакцинжуулалтаа үр дүнтэй болгохын тулд ийм арга хэмжээ авсан. Өнөөдрийг хүртэл 4,1 их наяд төгрөгийн ачаалал авсан. Үүнээс цааш нэмэлт эх үүсвэр орж ирэх ямар ч боломж байхгүй. Харин сүүлд Оюутолгойгоос бидний тооцоолоогүй татварын орлого орж ирсэн" гэлээ.