"Алтан дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд болон бие даасан нам бус иргэдийн зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатар, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж байгаагаа хэвлэлийн бага хурал хийн мэдэгдлээ.
Хэвлэлийн бага хурлын ОНЦЛОХ ЭШЛЭЛ -ийг хүргэе.
"Алтан дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд:
Бид бие даасан үзэл бодолтой нам бус иргэд байгаа. Монгол Улсын иргэний хувиар улс орныхоо хувь заяа, ирээдүйн төлөө маш их санаа зовниж, нүдэн дээр ил байгаа алдаа завхралыг яаж зогсоох уу, яаж иргэний нийгэм үргэлж идэвхтэй байх уу гэдэг талаар байнга ярилцаж, өөрсдийнхөө хувь нэмрийг нийгмийнхээ хөгжилд оруулахын төлөө байнга идэвхтэй байх байр сууринаас ханддаг.
- Нийгэм өөрөө иргэдээс бүрддэг. Иргэн хүний амьдралтай зүйрлэж хэлбэл 1990 оноос хойш 30 жил хүний амьдрал тогтох хэмжээний цаг хугацааг өнгөрөөжээ.
1990 онд бид нийгмээ уухайлж бидний үзээгүй ч гэсэн өндөр хөгжилтэй улс орнуудын жишигт хүрнэ, иргэнд ээлтэй эрх чөлөө, ардчилал гэдэг сайн сайхан зүйлд орох гэж байна гэсэн бодлоор бид тэр цаг үед бүгдээрээ энэ санаан дээр нэгдэж цоо шинэ цаг үе рүү орсон.
- Бид 1921 онд шинэ цаг үе рүү, 1991 онд дараагийн цаг үе рүү оржээ. Гэтэл бид 1921 онд ороод 1990 онд шилжихдээ даргад илүү таатай, дарга сайд нь илүү тусгай хангамжтай, ард иргэд илүү тэгш бус, нийгэм хаалттай байна. Хүний эрх чөлөө хангалтгүй байна гэсэн үүднээс бид шинэ цаг үе рүү орсон.
- Илүү дэвшилт цаг үе рүү орсон нөхцөл байдлаа өнөөдөр эргээд харахад зарим иргэийн хувьд тэр социализмын цаг үе санагалзаж сайхан байсан мэт бодогдтол бид зөв зүйтэй явах онолын дагуу энэ тогтолцоогоо гажуудуулж, нураасан нөхцөл байдал дээр ирлээ.
Сонгуулиас сонгуулийн хооронд улс орон горьдож, ард иргэдээрээ амлалтаасаа амлалтын хооронд горьдлого тээж одоо нэг өөрчлөгдөх болов уу гэж бид энэ 30 жилийн хугацаанд 8 удаагийн УИХ-ыг үзлээ.
- Эрх мэдэлтнүүд яаж амласнаасаа эргэж буцаж байна. Нүдэн дээр ил тод хуураад басамжлаад, аархаад иргэд олон нийт бухимдахад дүлий мэт тоохгүй байж чадаж байна.
- Сүүлийн жишээнүүдийг та бүхэн харж байгаа. Цэрэг үхэж л байдаг, Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга ямар ч хариуцлага хүлээхгүй. Тэр бүү хэл ядуу айлын хүүхдүүд хүмүүжил муутай, сайн зодож, хүмүүжүүлэх ёстой гэсэн утга агуулгатай тайлбар тавьж байх.
- Дэлхий нийтээрээ цар тахалд нэрвэгдчихсэн байхад манай улс ямар үрэлгэн, ямар мунхаг, ямар их цавчаа, ямар их угаалттай хийж байгаагийн тод жишээ нь та бидний мэдэх хөшөө, барилга байгууламж, талбайн урдах усан оргилуур.
- Бид нэг шударга нийгмийг тогтооно гэсэн нэг хүнийг горьдож өмнөхийг нь дарж, дараа дараагийнхыг нь харж явсаар өнөөдрийн 30 жилтэй золголоо.
Бид хүссэн ч эс хүссэн ч дүгнэлт хийж шинэ цаг үе рүү орох зайлшгүй шаардлага гарч ирээд байна. Шинэ цаг үе рүү шилжих процессыг хувьсгал гэж хэлдэг.
Ард иргэд энэ хэвээрээ амьдрах боломжгүй болж, удирдагч төр засаг нь хуучин араг барилаараа удирдах боломжгүй болсон энэ хоёрын огтлолцол дээр хувьсгалын тохироо бүрдэж, хувьсгал бий болдог.
- Өнөөдөр бид социализмаас шинэ нийгэм рүү цусгүй хувьсгал хийж орсон гэж бахдан ярьдаг.
- Өнөөдөр бидэнд монгол хүний уужуу ухаанаар шинэ цаг үе рүү эмх замбараагүй байдал, иргэний дайн, үймээн самуунгүй шилжиж орох, төр засаг иргэд эвлэлдэн нэгдэж хийх ёстой чухал мөч ирээд байна.
- Сайн сайхныг хүсээд самуунд автан ард иргэд нь хохирч, цус урссан нөхцөлд орох эрсдэл бидэнд байгаа.
Эрх мэдэлтнүүдийн хэмжээ хязгааргүй аархал иргэдийг туйлын их бухимдуулж, үймээн самуунд уухайлан орох сэтгэл зүйн бэлтгэлд бүрэн хангаж өгч байгаа гэдгийг иргэн бүр санал нэг байгаа байх. Тийм болохоор бид энэ мөчлөг дээр 2021 онд өнгөрсөн 30 жилээ дүгнэж цоо шинэ тогтолцоонд орох эрх зүйн болон иргэний платформ бэлэн байгаа гэдгийг ойлгох ёстой.
Өнөөдөр УИХ-д 62 суудал авсан Үндсэн хуулийг бүхлээр нь өөрчлөх хэмжээний эрх мэдэлтэй нам өөрийнхөө ууган гэж ярьдаг ойлголтынхоо дагуу үүнд манлайлж оролцох ёстой.
- Ингэж байж 1990 оны тухайн үеийн Ус төрийн товчооны гишүүд Ж.Батмөнх төр нийгмийн зүтгэлтний гаргаж байсан шийдвэрүүдийн адил өнөөдрийн төр засаг үүнд иргэний нийгмээ сонсож, алдаа завхралдаа цэг тавьж цоо шинэ цаг үе рүү орох хэрэгтэй байна.
- Монгол Улсад өнөөдөр дефакто ганц нам ноёрхож, ганц нам үйл ажиллагаа явуулж байгаа.
- Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байдаг.
- Өнөөдөр 34 нам үндсэндээ маш сул дорой эрх тэгш бус байдал дээр үйл ажиллагаа явуулж ирсэн.
Зоригтой алхаж хийж бид шинэ цаг рүү шилжих шаардлагатай байгаа болохоор бид УИХ-ын дарга болон эрх барьж байгаа МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт албан шаардлага боловсруулсан юм. Үүнийг та бүхэнд танилцуулах үүднээс өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна.
- Олон улсын нэр томьёогоор алагчилсан сонголттой шударга ёс монгол аль хэдийнээ бүрдсэн. Энэ сонголттой шударга ёсыг өөрсдийнхөө өрсөлдөгч, өөрсдийнхөө ашиг хонжоонд зориулж хэрэглэдэг болсон нь бас л сүүлийн үеийн иргэн бүрийн мэдэж сонсдог мөртлөө нүдээрээ харж батлаагүй нөгөө л лифтний адал явдал, шударга үнэнийг дэнсэлдэг шүүгч нарын бодит мөн царай.
- Улсын дээд шүүхийн дарга нь банкны эзний өмнө бөхөлзөж, тайлангаа тавьж үүрэг даалгавар авдаг. Төрийн ордны 3 давхрын зүүн жигүүрт ирж хэнд ямар ял өгөх үүрэг даалгавраа авдаг ийм л гаж нийгэм рүү бид нэгэнтээ гулсаад орсон.
Энэ бол хэн нэггийг гүтгэж харлуулж байгаа бус бодит байдал.
- Бид энэ хэлбэрээрээ цааш явах юм бол дэлхий дээр байдаг эмгэнэлтэй олон улсын жишиг рүү л орно.