Киргизстаны нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өчигдөр болж Монгол Улсыг төлөөлөн ганцаараа оролцож буй Саид Моллаей зодоглосон. Түүний хувьд Израил улсад бэлтгэл хийн, Бишкекийг зорьсон бөгөөд халдвар авсан Монголын жүдогийн шигшээ багтай Гүрж улсад хамт бэлтгэл хийгээгүй юм.
Гүрж улсад бэлтгэл хийсэн Монголын жүдогийн шигшээ багийн таван тамирчин covid-19-ийн халдвар авч Монголын жүдочид Ази-Далайн орнуудын тэмцээнийг өнжих болсон билээ.
Саид Моллаей өчигдөр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Ираны Бакер Алзиданеныг ялан улмаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Түүнтэй хэсгийн аваргын төлөө Тажикстаны Акмал Муродов барилдаж, Саид Моллаей ялав. Ийнхүү мөнгөн медалийн төлөө Саид Моллаей талбайн эзэн орны бөх Владимир Золоевтой барилдаж, харамсалтайгаар ялагдсан. Тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Дидар Хамзатай барилдан ялсан.
Ийнхүү Саид Моллаей Ази-Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.