Кето хооллолтын ач тус, хэрхэн зөвөөр галбиржин, эрүүлжих талаар Өргөө амаржих газрын клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Т.Ариунцэцэгтэй ярилцъя.
Өргөө амаржих газрын клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Т.Ариунцэцэг
“Кето хоол гэдэг нь нүүрс усаа багасгаж, уургаа зохистой хэрэглэн, өөх тосоо түлхүү хэрэглэдэг хооллолт юм. Нүүрс усаа таван хувь, уургаа 20 хувь, өөх тосоо 70,75 хувь хэрэглэдэг юм. Нүүрс ус нь цардуулаг болон чихэрлэг гэж байдаг. Үүнд үр тарианы гаралтай гурил, будаа, овьёос ордог. Ногооноос газрын хөрсөнд ургадаг ногоо, чихэрлэг хүнс гэхээр мэдээж сахар, чихэр, газтай ундаа хориглох заалттай байдаг.
Кето нь эрүүлээр турах хооллолт юм. Гэхдээ нөгөөтээгүүр дан ганц турах юм байна гэж ойлгож болохгүй. Хүмүүсийг зөвөөр эрүүлжүүлдэг болохоор жингийн илүүдэлд орно, бодисын солилцооны алдагдалд орсон хүмүүсийг эрүүлжүүлнэ.Тэр хүнд үүссэн таргалалт болон бодисын солилцооны үйл ажиллагааг зассанаар галбиржиж байгаа юм.
Энэхүү хоолтонд сөрөг заалт байхгүй. Гэхдээ хоолны харьцаа зөв байх хэрэгтэй. Ихэнх хүмүүс кето хооллож байна гээд нүүрс усаа хассан хирнээ уураг, өөх тосоо хангалттай авах хэмжээндээ авдаггүй. Тэгэхээр кето хооллолт биш болно. Хоолны харьцаагаа нь буруу байгаад ямар нэгэн зовиур илрэхээр энэ кето хоолноос боллоо гэдэг. Суурь өвчтэй, жирэмсэн хүмүүс энэхүү дэглэмийг эмчийн хяналтанд барих нь зүйтэй. Дээр хэлсэнчлэн хүндэтгэх шалтгаантай хүмүүс нүүрс усаа хэтэрхий багасахгүйгээр таван хувиас дээш авч байх хэрэгтэй байдаг.
Энэ хооллолт нь аль болох органик хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Бэлчээрийн малын мах, цагаан идээ, самар, жимсгэнэ мөн ногоон төрлийн ногоог түлхүү хэрэглэдэг юм.
Кето хоолыг бөөр өвтгөдөг, бөөрний дутагдалд ордог гэж маш их гадуур ярьдаг. Харин эсрэгээрээ бөөрний өвчтэй өөрчлөлттэй хүмүүсийг засаж, залруулдаг байгаа. Мөн таргалалт, чихрийн шижинтэй хүмүүсийг эмчилдэг. Чихрийн шижинтэй хүмүүс эм тариа хэрэглэхгүйгээр хооллолтоороо сахарын хэмжээг хэвийн хэмжээнд нь бариад хэдэн жилийн дотор эрүүлжих боломжтой” гэлээ.