С.ЭРДЭНЭ: АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ ХЭВЭЭР ҮЛДСЭН |
Ц.ТУВААН:БҮХ ЗҮЙЛ ДҮРМИЙНХЭЭ ДАГУУ ЯВЖ БАЙГАА |
|
2021 оны нэгдүгээр сарын 14. Ардчилсан намын дарга С.ЭРДЭНЭ: Улсын дээд шүүхэд АН-ын Үндсэн дүрмийг бүртгэх асуудлаар намын хэсэг гишүүдийн хүргүүлсэн хүсэлтийг хүчингүй болгох гомдлыг Улсын дээд шүүхэд гаргасан. Хоёр талын хүсэлтийг тэгш хангах үүднээс Улсын дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ. Улсын дээд шүүхээс АН-ын X их хурлаас баталсан Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлт, АН-ын даргын Улсын дээд шүүхийн цахим бүртгэлтэй холбоотой хоёр шийдвэрийг гаргалаа. Ирүүлсэн холбогдох баримт материалыг хянаж үзээд, АН-ын хэсэг гишүүдээс хүргүүлсэн X их хурлаар баталсан гэх Үндсэн дүрмийг бүртгэх боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Маш олон заалт зөрчиж, гишүүдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн зэрэг олон зүйлд үндэслэж, намын дүрмийг бүртгэх боломжгүй гэсэн. Мөн өнөөдөр Улсын дээд шүүхийн цахим бүртгэлд Ардчилсан намын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааныг хасах шийдвэр гаргаж, С.Эрдэнийг бүртгэж өгөх хүсэлтийг хүлээж авахгүй боломжгүй гэсэн. Удахгүй АН-ын дараагийн даргыг томилох асуудал хэлэлцэх учраас намын даргыг маргаантай учраас нээлттэй үлдээх шийдвэр гаргасан. Улсын дээд шүүхийн 01 тоот тогтоол болох Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээр үлдсэн. АН-ын даргын эрх хадгалагдаж байгаа хүний хувьд намын даргын сунгааг зохион байгуулах, дараагийн АН-ын X их хурлыг зарлах, covid-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор санал боловсруулах ажлын хэсгийг өргөтгөж, дараагийн намын даргын сунгааг хэрхэн зохион байгуулах талаар дүгнэлт гаргана. Үүнийг ҮБХ-ны хуралдаанаар хэлэлцэж, Үндсэн дүрмийн дагуу ажиллаад явна. С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар томилсныг 2017 оны гуравдугаар сарын 15-нд бүртгэсэн байдаг.
|
2021 оны нэгдүгээр сарын 15. УИХ-ын гишүүн Ц.ТУВААН: Ардчилсан намын X их хурал арванхоёрдугаар сард болж, АН-ын Үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсныг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Улсын дээд шүүх өчигдөр хуралдаж, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг зүйл заалтууд, өмнөх дүрмийн зүйл заалтуудад тодорхойгүй зүйл заалтууд орсон гэж үзсэн. АН-ын X их хурал бол хүчин төгөлдөр хурал. Улсын дээд шүүхээс тодруулах зүйл байна гэж хэлсэн. Бид дээд шүүхийн шийдвэр цаасаар гарс ирсний дараа тодруулах ёстой шаардлагын дагуу материалаа бүрдүүлж, дахин хүсэлтээ өгнө. Миний бие АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Намын дүрмийн дагуу өмнөх намын дарга хариуцлага хүлээж, би намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, дараагийн намын даргад тамга, тэмдгээ хүлээлгэн өгнө. Сүүлийн үед эрх баригч намын зүгээс АН-ыг хоёр хуваах, хүчгүй байлгах, хагарсан мэт харагдуулах процессуудыг явуулж байна. АН өөрөө 200 мянган гишүүнтэй. Энэ хүмүүсийн дэмжлэг байдаг учраас бид зөв зүйл, шударга ёсны тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ. Үндсэн дүрмийн жижиг алдааг дахин засч, Улсын дээд шүүхэд бид дахин хүсэлтээ өгч, намын даргын үүрэг гүйцэтгэгч гэх бүртгэлээ сэргээх хүсэлтээ дахин өгнө. Улсын дээд шүүхэд цахим бүртгэлд миний бие намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэх хүсэлт өгсний дагуу бүртгэсэн. Зарим нэг шаардлагатай тодруулах зүйл байгаа гэж ойлгож байгаа учраас дахин хүсэлтээ Улсын дээд шүүхэд өгнө. Би дүрмийн дагуу үүрэг гүйцэтгэгч хийж, үйл ажиллагаагаа явуулж байгаа. Надад гардуулж өгсөн тамга хэвээр байгаа. УБЕГ эрх баригчдын гар хөл болж, хууль бус шийдвэр гаргасан тул бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Энэ асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байна. |
2021 оны хоёрдугаар сарын 26
Улсын дээд шүүх Ардчилсан намаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэлээ
Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэх хүсэлтүүдийг Дээд шүүх 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцлээ.
Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан Улсын Дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 04 тоот тогтоолд заасан зөрчил арилаагүй үндэслэлээр үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс, цахим бүртгэлд С.Эрдэнийн намын даргын бүртгэлийг сэргээлгэх, цахим бүртгэлд Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгүүлэхээр ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, тус тус бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.
2021 оны гуравдугаар сарын 4
АН-ын Дотоод сонгуулийн хорооноос дараагийн даргаа тодруулах сунгааны бүртгэлээ өнөөдөр эхлүүллээ
Тодруулбал, АН-ын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд явагдана. Гуравдугаар сарын 12-26-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана. Гуравдугаар сарын 28-ны өдөр намын даргын сонгуулийн санал хураалт болох аж.
Одоогийн мөрдөж буй дүрмээрээ намын даргаа тодруулах бөгөөд дүрэмд заасан шалгууруудын дагуу бүртгэж, тоонд хязгаар тавихгүй юм байна.
Нэр дэвшигчид сурталчилгаагаа зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явуулна. Өөрөөр хэлбэл, аймаг орон нутагт очиж намын гишүүдтэй уулзалт цуглаан хийхгүй. Энэ сонгуульд АН-д бүртгэлтэй 200 мянган гишүүн саналаа цахимаар өгнө. АН-ын даргын сонгуулийг тус намын Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулахаар бэлтгэлээ хангажээ.