Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: КОВИДИЙН ҮЕИЙН БОЛОВСРОЛ
“Өрөг” хэлэлцүүлэг энэ удаад “Ковидийн үеийн боловсрол” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Ээж аавуудыг нь саунд сууж, фитнесдэхийг зөвшөөрчхөөд хүүхдүүдийг хэзээ цэцэрлэг сургуульд явуулах нь одоог хүртэл тодорхойгүй!
Бараг хоёр хичээлийн жил дөрвөн хананы дунд хоригдсон хүүхдүүдийн сэтгэлзүй яаж байгаа бол? хичээл хоцрогдлоо хэрхэн нөхөх вэ! асуултуудын хариултыг хэлэлцүүлгээс үзээрэй.
Зочин:
- БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир
- “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын захирал П.Наранбаяр
- Эцэг эхийн төлөөлөл Д.Амартүвшин
- Сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд
Онцлох эшлэлээс хүргэж байна.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-очир:
- 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улиралд 31 өдөр, хоёрдугаар улирал эхлээд 20 өдөр цахим хэлбэрээр хичээллээ.
- Гуравдугаар сарын нэгнээс аймгийн төвийн 175, сумын төвийн 388 сургуулийн 350 мянга орчим хүүхэд танхимын сургалтад хамрагдана.
- Өнгөрсөн жил хоёрдугаар сарын 3-наас теле хичээлийг эхлүүлж байсан. Эхний хоёр, гурван сар сурагчдын хичээлд хамрагдах ирц харьцангуй өндөр байсан. Дөрөв, тавдугаар сараас хамрагдалт буурч эхэлсэн.
- Нэгдүгээр сарын 11-нээс эхлээд 65 хувьтай эхэлсэн теле хичээлийн хамрагдалт арван хоёрдугаар сард 12 хувь болон буурсан. Хичээлд хамрагдахгүй байгаа 25 хувийг судлахаар 13 хувь нь теле хичээлээс гадна цахимаар суралцаж байсан.
- Алслагдсан бүсийн хүүхдүүд телевиз, радио, интернетгүй нөхцөл байдалтай байгаа. Иймээс хэвлэмэл материал, багш нарын эргэх холбоог сайжруулах менежмент, зохион байгуулалтыг нэгдсэн удирдах зөвлөмжөөр ханган ажиллаж байна. Жишээ нь мал тооллогын үеэр ажлын хэсэгт багш нар оролцож хүүхдүүдээ эргэх гэх мэт.
- Теле хичээлийн үр дүнгийн талаар хөндлөнгийн байгууллагаар судлуулж үзэхэд багш нарын тайлбарлах чадвар 70, 80 хувьтай байхад, бүтээлчээр сэтгэх, задлан шинжлэх чадвар 30, 40 хувьтай байна. Теле хичээлийн агуулга, танхимын хичээлтэй харьцуулахад юуг дутуу олгож байгааг харуулж байна.
- Одоо танхимын хичээл эхлэхэд 680 мянган ялгаатай хүүхэд орж ирнэ. Тэр олон ялгаатай хүүхдүүдийг нэг түвшинд аваачиж, чиглүүлнэ гэдэг бол багш нараас илүү их арга зүй, ур чадвар шаардана.
- Нийслэлд долоо, долоо хоногоор ээлжлэх, тав ес гэх стратеги хэрэгжүүлье гэх мэт өөр хувилбаруудыг дэвшүүлж байна.
- Ахлах ангийн 101 мянган хүүхдийн 45 хувь нь онлайн хичээлд хамрагдаж байна. Хүүхдийн оролцоо, бүтээлч байдлыг дэмжсэн интерактив хичээлүүдийг и-контентод байршууллаа.
- 3400 гаруй шинэ агуулгыг ерөнхий боловсролын сургуульд заадаг. Танхимын сургалтад нэг агуулгыг олгох хугацаа дөрвөн цаг байдаг. Теле хичээлээр нэг удаагийн оролтоор 20 минутад багтаан олгож байгаа. Сургалтын үйл явцын 80 хувийг багш, 20 хувийг эцэг эх олгодог байсан бол одоо эсрэгээрээ болсон.
Цаашдаа даван туулах чиглэлээр улс үндэстнийхээ хэмжээнд анхаарах ёстой.
- Нэгдүгээрт дижитал хуваагдал гэдэг зүйлийг арилгах шаардлагатай. Магадгүй ЭЕШ дээр дижитал боломжтой хүүхдүүд өндөр оноо аваад, боломжгүй нь үлдэх магадлалтай учир үүнийг маш яаралтай засаа.
- Хоёрдугаарт танхимын сургалтыг бүрэн орлуулах боломжгүй. Ялангуяа цэцэрлэг бага боловсролын төвшинд гэдгийг хэлж эхэлсэн.
- Гуравдугаарт боловсролын салбарыг бэхжүүлэхийн тулд сургуулийн гаднах тэгш бус байдлыг шийдэхгүй бол болохгүй. Ийм гурван гол комментийг Дэлхийн банкны 2020 оны 12-р сарын тайланд дурдсан байна. Бид энэ бүх судалгаа зөвлөмжийг хараад олон санал, судалгаа боловсруулж байгаа. эрүүл мэндийн тогтолцоо, үүссэн нөхцөл байдал, мэдээж засгийн газар, уок хамтарсан шийдвэр гаргадаг болохоор энэ бүхнийг дагаад явахаас өөр арга байхгүй.
Одоо
- Нэгдүгээрт вакцинжуулалт 23-аас эхэллээ үүний үр дүнг харах хэрэгтэй
- Хоёрдугаарт хот хоорондын хөдөлгөөн 3-р сарын 1-ээс нээгээд голомттой, голомтгүй бүсээс зорчиж байгаа
- Гуравдугаарт “Нэг хаалга-Нэг шинжилгээ” дүнгээ илүү баталгаажуулаад энэ нууцлалын үед дахиж голомт үүсгэхгүй байх баталгаатай цаг хугацааг харж дараагийн шийдвэрээ гаргая гэж Засгийн газраас ярьж байгаа. Тиймээс бид энэ хамтын шийдвэрээ дагаад явж байгаа гэж ойлгож болно.
- Сургалтын хөтөлбөрийн агуулгыг эрэмбэлж, нягтруулж, интегралчлах ажлыг боловсролын хүрээлэнгийн удирдамж зөвлөмжийн дагуу аймгийн боловсролын байгууллага хийгээд эхэлсэн байгаа. Танхимын сургалт эхлэхээр гол суурь агуулгад тулгуурласан зайн сургалтад эзэмшсэн мэдлэгийг бататгах сургалт нэг сарын хугацаатай яваад аажмаар нэмэгдсээр энгийн горимд шилжих байгаа.
- И-контент руу үүрэн холбооны аль ч оператораас орсон дата унахгүй, үнэгүй байгаа. Хамгийн гол нь интернетийн хэрэглээ суурин компьютер, зөөврийн компьютертой өрхийн тоо 50 хувиас доош байгаа.
- БШУЯ-ны зүгээс бүх хувилбарыг боловсруулчихсан байгаа. Бидэнд туршлага байгаа. Жишээ нь 9-р сарын нэгэнд цахим, танхим хосолсон 2, 3 гэж хичээллэсэн. одоо бол бид 5, 9 гэсэн стратеги танилцуулсан.