Нийслэлийн хүн амын 51 хувь нь гэр хороололд амьдардаг. Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан гэр хорооллын айлуудад хөрсний бохирдол болон орчны бохирдлын асуудал нэн тэргүүнд тавигддаг. Ариутгал халдваргүйжүүлэлтийн тал дээр хороо болон дүүргээс ямар арга хэмжээ авдаг талаар СХД-ийн 40-р хорооны хорооны зохион байгуулагчаас тодруулга мэдээллийг авлаа.
Б.Гэрэлчулуун СХД-ийн 40-р хорооны зохион байгуулагч:
Хогийн машин сард гурван удаа ирдэг. Нэг удаа явахдаа 3-4 ээлжээр явдаг байгаа. Хог тээвэрлэлтийн асуудал дээр иргэд их бухимдалтай байдаг. Ачаад дууссаны маргааш ахин хог гаргах зэрэг ухамсрын асуудал их гардаг. Энэ асуудал дээр үндэслээд СХД-ийн 40-р хороо болон бусад хороодод хог ачилтын компанид хүсэлтээ өгөөд бригадын системд 2021 оны гуравдугаар сарын 10-аас шилжиж байгаа. Энэ нь тогтсон хугацаанд сард 3 удаа хогийн машин орохоор болж байгаа юм. Айлуудын хог хаягдлын асуудлыг цэгцлэх гаргаад тавьсан хог хаягдлыг хугацаандаа л ачихаас биш өөр хугацаанд зөрчил гэж үзэж арга хэмжээ авч байгаа. Ингэснээр ерөнхийдөө хог хаягдал буурч байгаа. Ард иргэдийн зарим нь үүнийг та нарын өөрсдийн чинь ажил гээд хуваараа хийхдээ дургүйцэл илэрхийлдэг. Бид СХД-ийн агаарын бохирдолтой тэмцэх тасагтай хамтран долоо хоногт нэг эсвэл 14 хоногт нэг ариутгал заавал хийдэг байгаа. Ариутгал хийснээрээ хүмүүс өөрсдийн ухамсраар хуваараа ариутгал хиймээр байна гэж санал хүсэлтээ бидэнд ирүүлдэг байгаа. Үүнээс гадна дулааны цаг ирж байгаатай холбоотой айлууд өөр хашааруу угаадсаа асгах гудамжинд асгах зэрэг асуудал их гардаг. Үүнийг бид дээш нь уламжилж мэргэжлийн хяналттай хамтарч ажилладаг байгаа. Ариутгалын хангамж гэж ариутгалын хүчтэй бодис иргэдэд тараадаг. 00 жорлонгийн хувьд бид гэр хорооллын бохирдлыг арилгах байгууллагатай хамтраад 1250 айлд боловсон 00 суулгуулсан байгаа.
Иргэн: Хийж байгаа зүйл ер байхгүй. Сардаа тогтмол 20-25ны хооронд хог ачдаг. Түүнээс гудамжны хог шороог хорооноос цэвэрлээд ариутгаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ иргэд өөрсдөө хашааныхаа ойр орчмыг цэвэрлээд ачиж байгаа машин дээр нь ачаад явуулчхаж байвал зүгээр байна. Шавар шавхайн хувьд хэцүү л дээ яаж ч болохгүй . Зарим айлууд угаадас, үнс зэргийг хамаагүй хаядаг. Тэр их хэцүү. Экологийн цагдаа нь үүн дээр хяналт тавиад арга хэмжээ авдаг бол зүгээр юм болов уу гэж бодож байна.
Тийм зүйл байхгүй. Хорооноос нэг ч айлын хаалга дээр ирээд танайх ариутгал хий гээд өгсөн юм байхгүй. Манайх нүхэн жорлонгүй дотроо ОО шийдчихсэн болохоор сардаа соруулчихдаг юм. Өмнө бол хэцүү Жавелин хэрэглэж өөрсдөө хавар нэг соруулах гэх мэтээр ариутгал цэвэрлэгээг өөрсдөө хийдэг байсан. Хорооноос ариутгал цэвэрлэгээ хийгээд байсан зүйл байдаггүй" хэмээн ярьсан юм.