Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Нарантуул худалдааны төв дээр ажиллалаа.
Энэ үеэр тэрээр Рио Тинто Монгол Улсад татвар төлж эхэлсэн асуудлын талаар “Бид ажлын хэсэг байгуулаад тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүх дарга үүнд ач холбогдол өгөх нь зүйтэй гээд ажлын хэсгийг солиод би ахлах болоод нэг жил гаруй болсон. Тэр хугацаанд бид хэд хэдэн асуудлууд гаргаж тавьсны нэг нь татвартай холбоотой асуудал. Арбитр дээр бид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байх ёстой гэж өгсөн. Өчигдөр эхний байдлаар бид ялалт байгуулсан гэж үзэж болно. Зарим нэг хэсэг дээр. Тэгээд цаашлаад энэ маань нэлээдгүй урт хугацаа орсон хэлцэл болж таарна. Үүнд монголчууд хүлээцтэй хандах ёстой гэж бодож байна. Алхам алхмаар явж байгаа. Одоо бид Дубайн гэрээтэй холбоотой асуудал дээр санал тавьчихсан байгаа. Харилцан ашигтай болгохгүй л бол нэг талд ашигтай байдлаар явна гэдгийг Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурьтай байгаа. Хөрөнгө оруулагч тал үүнийг ойлгох болов уу гэж найдаж байгаа.
Өнгөрсөн нэгдүгээр сард явуулсан албан бичгийн агуулгын талаар тэрээр “Оюутолгой гэдэг төсөл анх монголчууд бидний төсөөлж байснаар талхтай рекламын бидэнд хоногшуулснаар биш болчихжээ. Далд уурхайн бүтээн байгуулалт дээр асар их хэмжээний тооцооллын зөрүү, ТЭЗҮ-ийн зөрүү гарсан байна. Байгаль орчинд их хөнөөл учирсан байна. Мөн бусад алттай холбоотой нарийн техник эдийн засгийн үзүүлэлт монголчууд нээлттэй биш байна. 34 хувьтай холбоотой асуудал дээр бид зардал өсөх тусам өрөнд ороод байдаг нөхцөл байдал үүсэж байна. Энэ нь Монголын эрх ашигт нийцэхгүй байна гэдэг ийм зүйлийг бичсэн. Үүнд бид хатуу шаардлага тавина гэдэг байдалтай явж байгаа.
Сангийн яамнаас уржигдар Монгол Улсын шүүх тогтоомжийн дагуу шийдэхгүй бол данс хаалаа гэдэг асуудлыг тавьсан. Тиймээс Монгол Улсын хуулийн дагуу татвар төлөгдөж эхэлж байна гэж ойлгож болно.
Рио Тинто Казахстан улсад 35-50 хувь хүртэлх татвар ямар ч асуудалгүйгээр төлөг. Гэтэл манай улсын хувьд адилхан байхад яагаад эзний хувиар ийм шахалтыг өгч болохгүй байгаа юм бэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Мэдээж гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхдээ тухайн Засгийн газартай тохирч таарна. Тэр нь ашигтай байх ёстой. Тэр агуулгаар нь манайд тухайн үед явж байсан хууль тогтоомжийн хүрээнд тухайн үеийн Засгийн газар энэ хэлцлийг хийсэн. Гэхдээ тэр бол Монгол Улсын л Засгийн газар учраас ямар нэгэн асуудал үүсвэл дандаа олон улсын шүүх дээр очдог төвөгтэй процедуртай болсон. Тийм учраас бид алхам алхмаар энэ байдлаас гарах зүйл хийгээд эхний ээлжинд "Чамлахаар чанга атга" гэдэг шиг татвартай холбоотой асуудлаар эхний Засгийн газрын талд тавьсан саналаар шийдвэрлэгдээд явж байна” гэв.
Үлдсэн мөнгө нь хэзээ орж ирэх талаар асуухад “Бид энэ татвар төлөлттэй холбоотой асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу шийдэхгүй бол данс хаалаа гэдэг уржигдар Сангийн яамнаас тавьсан. Тэгээд л Монгол Улсын хуулийн дагуу татвар төлөгдөж эхэлж байна гэж ойлгож болно” хэмээх тайлбарыг өглөө.
Амаргүй байгааг ойлгож байгаа. Гэхдээ даваад гарна шүү хэдүүлээ.