ӨРӨГ.МН сайт "УЛС ТӨРИЙН ЗАДЛАН ДУГААР-7"
"Оюу толгой" компани Монгол Улсын төрийн санд өчигдөр буюу Пүрэв гарагт 230 тэрбум төгрөг төлжээ. Энэ нь Монгол Улсын Татварын ерөнхий газраас тус компанид тавьсан татварын акттай холбоотой мөнгө бөгөөд төлсөн нь үнэн болохыг тус компанийн эх сурвалж баталлаа.
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг сүүлийн саруудад тус төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай идэвхтэй яриа хэлэлцээ хийж буй.
Энэ хүрээнд шаардлагатай бол Дубайн гэрээг цуцлах саналтай гэсэн байр суурийг ЗГХЭГ-ын дарга асан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн байдаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сарын 4-нд энэхүү албан бичгийг явуулснаас хойш зөвшилцөж байсан юм. Ийнхүү зөвшилцөл амжилттай болж, өчигдрөөс эхлэн татвараа төлж эхэллээ.