Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭМЯ-нд ажиллалаа.
Өнөөдөр ЭМЯ-ны мэдээллээр нийт 35805 хүнээс PCR шинжилгээ авсан байна. Өнөөдөр 17:00 цагийн байдлаар 32661 хүн “Нэг өрх-Нэг хаалга” шинжилгээний хүрээнд сорьц өгчээ. Энэхүү шинжилгээний ажилд 2005 хүн дайчлагдан ажиллаж байгааг албаныхан дуулгалаа.
Энэ үеэр ЭМ-ийн сайд өнөөдөр гарсан 10 тохиолдол ойрын хавьталтай байсан. Хоёр тохиолдол нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд хамрагдсан хүмүүсээс гарч ирсэн дамын дам хавьталтай байсан учраас энэ шинжилгээний ач холбогдол гарч ирж байгаа юм гэдгийг тодотголоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Иргэддээ баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр цагаан сарын шинийн 1-н. Сая бид цагдаагийн байгууллага дээр очиж камерын шүүлт хийж үзлээ. Хөдөлгөөн анх удаа 98 хувьтай зогссон байна. 9000 машин явж байгаа нь дандаа зөвшөөрсөн машинууд байна. Гэр хороолол, хотын уулзварууд 98 хувийн зогсолт хийгдсэн байна гэдэг нь өмнө нь гарч байгаагүй үзүүлэлт. Тэр дундаа сар шинийн нэгэнд ийм идэвхтэй байна гэдэг нь маш чухал. Энэ удаагийн хөл хорио өмнөх хөл хорионуудаас ялгаатай. Нэг хаалганаас нэг шинжилгээ авья. Нийтдээ 410 орчим мянган өрхөд шинжилгээ хийж үзнэ. Үүнээс Улаанбаатар хотод ямар байгааг тандаж судлан дараагийн стратеги рүү орох зорилготой. Нэг үгээр хэлбэл бид довтолж тоглох тактик барьж байгаа гэж ойлгож болно. Бидний тооцоолж байснаас иргэдийн идэвх сайн байна.
Хоёрдугаар сарын 8-10-ны хооронд төрийн албан хаагчдаас 62446 хүн шинжилгээнд хамрагдахад эерэг тохиолдол гараагүй. Энэ бол сайн үзүүлэлт. Хөл хорионы үеэр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г 11-нд 48 мянган хүн, 12-нд 32 мянган хүн шинжилгээнд хамрагдсан. Шинжилгээний явцыг үзлээ.
Төрийн албан хаагчдыг бид ойлгож хүлээж авах ёст ой. Бид өдөрт 40 мянган хийх шинжилгээ хийх лабораторийн хүчин чадалтай. Үүнд хувин хэвшлийг оруулахад 4000 нэмэгдэнэ. Тиймээс одоогоор 40 мянгадаа барина.
Одоогоор төрийн албан хаагчдыг оруулаад 147 мянган хүн буюу өрхөд шинжилгээ хийгдээд байна. Энэ хурдаараа бид явж чадвал хөл хорионы үеэр Улаанбаатар хотын бүх өрхийг шинжилгээнд хамруулаад тэр нь системд суун иргэдийн гар утсанд очиж, хэрвээ эерэг гарвал тусгаарлаад явна.
Энэ арга хэмжээг хийхийн тулд яагаад хатуу хөл хорио хэрэгтэй вэ гэхээр бид самналт хийж байна гэсэн үг. Хатуу хөл хорио хийгдэхгүй бол самналт хийсэн газраас өөр газар очоод халдвар тараах юм бол энэ том арга хэмжээ үр дүнгүй болно. Өнөөдөр Улаанбаатар хот эрсдэлийн улаан ангилалд явж байгаа Үүнийг шар юм уу, ногоон руу оруулж эдийн засгаа нээх энгийн амьдралын горимд шилжих том зорилт тавьж байна.
Өнөөдөр Улаанбаатарт халдварын идэвхтэй 30 цэг байна. Үүнийг барина. Энэ шинжилгээгээр том хэмжээний самналт хийгдэж байгаа учраас ямар нэгэн байдлаар эрсдэл гарахад хэсэгчлэн хөл хорио тогтоох боломж бүрдэнэ. Мөн ирэх сард эхлэх вакцинжуулалтын бэлтгэл ажил болон цахим бүртгэлийн ажил давхар хийгдэж байна.
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” бидний төсөөлж байснаас эерэг үр дүн гараад явж байна.
Энэ бол уламжлалт хөл хорио биш. Эдийн засгаа нээх эрсдэлгүй бүс болох, вакцинжуулалтыг хангах суурь нөхцөл болж байна.
Хэрвээ бид үүнийг маш сайн хийж чадвал сүүлийн хорио байх магадлалтай.
Гэхдээ хөл хориог шууд тавихгүй. 7 сарын 11-н хүртэл бид 2-3 хөл хорио хийж магадгүй.
Мэдээллийн урсгал маргаашаас эхлэн нэг болно. Маргааш 16:00 цагт төрийн ордонд УОК, НОК хуралдана.
Өдөр бүр Төрийн ордонд 11:00 цагаас нэгдсэн байдлаар мэдээлэл өгнө. Энэ том хэмжээний ажил олон мянган хүн ажиллаж байгаа учраас буруу ойлгогдсон зүйл байж магадгүй. Иргэд үүнийг ойлгоосой гэж хүсэж байна.