Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УОК өчигдөр цахимаар хуралдлаа. Хуралдаанаар энэ сарын 11-нээс эхлэх хөл хориог үр дүнд хүргэх талаар хэлэлцжээ. Тодруулбал “Нэг хаалга – Нэг шинжилгээ” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, эмч эмнэлгийн байгууллагын ажилтнуудын бэлэн байдал, хөл хорионы үед амьжиргааны түвшин доогуур өрхөд хэрхэн хоол хүнсний хангамж хүргэх талаар ярилцлаа.
Энэ сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд хөл хорио тогтооно. Үүнтэй холбогдуулан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн зарчмаар 420 мянган өрх тус бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолж буй юм.