У.Хүрэлсүхийн засгийн газар коронавирус алдаагүй 10 сар болсон гэж өөрсдөөрөө бахархан ярих дуртай ч хамгийн гол зүйлээ хийгээгүй. Тэдний алдаа бол вакцин захиалаагүй, вакцин худалдаж авахад мөнгө төсөвлөөгүй явдал юм. COVAX хөтөлбөрийн хүрээнд Монгол улс вакцинтай болж, хүн амынхаа 20 хувийг вакцинжуулна гэж байгаа ч коронавирусээс хамгаалж, хэвийн амьдралдаа ороход улс орнууд нийт хүн амынхаа 75 хувийг вакцинжуулах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тиймдээ ч менежмент сайтай, хөрөнгөтэй улс орнууд хүн амаа эрчимтэй вакцинжуулж байна. Жишээлбэл 2021 оны 02-р сарын 2-ны байдлаар Израйль улс нийт хүн амынхаа 58.83 хувийг вакцинжуулсан юм.
ХҮН АМАА ВАКЦИНЖУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМТЭЙ ХИЙЖ БУЙ УЛС ОРНУУД
Байршил |
Хийсэн тун |
100 хүн тутамд хийсэн тун |
Израиль |
5.09 сая 5,090,000 |
58.83 58.83 |
Арабын Нэгдсэн Эмират |
3.44 сая 3,440,000 |
34.79 34.79 |
Сейшел |
30,861 30,861 |
31.38 31.38 |
Их Британи |
10.1 сая 10,100,000 |
14.94 14.94 |
Бахрейн |
174 мянга 174,000 |
10.23 10.23 |
Америкийн Нэгдсэн Улс |
32.8 сая 32,800,000 |
9.90 9.90 |
Серби |
496 мянга 496,000 |
7.29 7.29 |
Мальта |
29,002 29,002 |
6.57 6.57 |
Дани |
283 мянга 283,000 |
4.88 4.88 |
Исланд |
15,522 15,522 |
4.55 4.55 |
Ирланд |
200 мянга 200,000 |
4.05 4.05 |
Румын |
749 мянга 749,000 |
3.89 3.89 |
Словени |
76,970 76,970 |
3.70 3.70 |
Литва |
99,444 99,444 |
3.65 3.65 |
Швейцари |
315 мянга 315,000 |
3.64 3.64 |
Испани |
1.67 сая 1,670,000 |
3.58 3.58 |
Итали |
2.12 сая 2,120,000 |
3.51 3.51 |
Португаль |
339 мянга 339,000 |
3.32 3.32 |
Польш |
1.23 сая 1,230,000 |
3.25 3.25 |
Унгар |
312 мянга 312,000 |
3.23 3.23 |
Герман |
2.59 сая 2,590,000 |
3.09 |
Харин Дэлхий дахинаа ядуу буурай орнуудад вакцин олгох хүрээнд хэрэгжиж буй COVAX хөтөлбөрийн хүрээнд 2021 оны нэг, хоёрдугаар улиралд түншлэл орнууддаа вакцин олгож эхэлнэ гэж өөрсдийн цахим хуудастаа бичсэн байна. Үүнд манай улс багтжээ. Гэхдээ манай улсад Астразенека, СКбио-ийн хамтарсан вакцины 163200 тун, Файзер БионТекийн хамтарсан вакцины 25740 тун ирэх юм. Хоёр тунгаар нэг хүн тарина гэж тооцвол Астразенека, СКбиогийн вакцинаар 81.600 хүнээ, Файзер БионТекийн вакцинаар 12870 хүнээ буюу нийт 94470 хүнээ л вакцинд хамруулна. Энэ нь насанд хүрсэн нийт хүн ам буюу 2.3 сая хүнийхээ 4.1 хувийг л вакцинжуулж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийт хүн амынхаа 75 хувийг 2021 ондоо вакцинжуулж дуусахгүй нь ээ.
COVAX ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ТУСЛАМЖИЙН ВАКЦИН ХҮЛЭЭЖ АВАХ УЛС ОРНУУД
Монгол улс мөнгөгүй, ядуу буурай улс үнэхээр мөн үү? Гурван тэрбумаар барьсан усан оргилуур, 400 сая жуулчин хүлээж авна гэж тооцсон хөшөө, байгалийн түүхийн музейн барилга, сумдад нэн яаралтай шаардлагатай биш спорт, урлагийн заалуудаа хойшлуулж мөнгөө зөв хуваарилж чадсан бол вакцин худалдаж авах мөнгө байгаагүй биш, байсан.
Тухайлбал Бельгийн сангийн сайд Эва Ди Блийкэр өөрийн твиттэр хуудсандаа жиргэсэн вакцины үнийн мэдээллийг харвал БионТек компанийнх нэг тун нь 12 евро, АZ компанийнх 1.78 еврогийн үнэтэй байгаа юм. Евро өнөөдрийн монголбанкны ханшаар 3430 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд 12 еврогоор үржүүлж бодвол нэг тун вакцин 41.160 төгрөг буюу НЭГ хүнд вакцин тарихад хоёр тун буюу 82.320 төгрөг болно. Харин AZ вакцин 6.105 төгрөгөөр худалдаж авна гэвэл нэг хүнд 12210 төгрөгөөр вакцин хийнэ.
Талбайн урдах мод тайрч барьсан усан оргилуурын 3.2 тэрбумаар вакцин авч болох байсан гэж тооцвол 262080 хүнээ Бионтекийн вакцинаар вакцинжуулах мөнгө байжээ.
Гэхдээ вакцин тарихад шаардлагатай зардлуудаа нэмбэл зардал өсөж үүнээс арай бага тоо гарах ч Монгол улсын засгийн газар үнэхээр мөнгөгүй дээ вакцингүй суугаагүй нь дээрх баримтуудаар нотлогдож байна. Арчаагүй дээ, менежмент муутай даа Дэлхийн улс орнууд хүн амаа вакцинжуулаад талдаа орж байхад бид вакцины бараагаа дөнгөж л харах нь.
Монгол улсын засгийн газар вакцин худалдаж авахад нэг ч төгрөг төсөвлөөгүй ба тусламж л хүлээж байна. Гэтэл тэр тусламж нь хүн амын 20 хувийг л 2021 онд вакцинжуулбал их юм болох тооцоо байна.