2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Берлин хотноо Транспэрэнси интернэшнл байгууллага 2020 оны улс орнуудын Авлигын үзүүлэлтийг зарлалаа.
Энэ үзүүлэлтэд Монгол улс Дэлхийн 180 орноос 111-р байрт жагслаа. Өөрөөр хэлбэл 2019 оны үзүүлэлтээр 105-р байранд жагсаж байсан манай улс ЗУРГААН байраар ухарлаа. Транспэрэнси интернэшнл байгууллагын тайланд онцолсноор, Монгол улсын оноо сүүлийн таван жилд 35-37 онооны хооронд гацжээ. / 100 онооноос/ Энэ нь авлигын суурь шалтгааныг шийдвэрлэх үйл явцыг улс орнууд, улс төрчид засгийн газрын зүгээс хийхгүй, удаашруулж байгаагийн үзүүлэлт юм. Мөн Монгол улсын цар тахалтай хийх тэмцэл нь хүний эрхийг зөрчих, иргэдээ ялгаварлан гадуурхах болон хэвлэл мэдээллийн эрхийн томоохон зөрчлүүдээр тодорхойлогдож байна гэжээ. / 35 оноо авсан Монгол улс цар тахлын үед хүний эрхийг зөрчиж иргэдээ ялгаварлан гадуурхаж тусгаарлах байрнаас авлигын шалтгаанаар Ковид19 гадагш алдсан жишээ мөн хамааралтай -Монгол/
Авлигын индексээр тэргүүлж буй орнуудыг харвал
- Хэвлэлийн эрх чөлөө,
- Төсвийн зарцуулалтад тавих иргэдийн хүчтэй хяналт
- Шударга шүүх засаглал,
- Баян ба ядуу хүмүүст тэгш хандах,
- Төрийн бусад байгууллагаасаа хараат бус байдал зэрэг нийтлэг шинжтэй байгаа юм.
Зөвлөмж
• Хөрөнгө, санхүүжилт хамгийн шаардлагатай хүмүүст хүрч байгааг бататгахын тулд Хяналтын байгууллагуудаа бэхжүүлэх. Авлигатай тэмцэх болон аудит ба бусад хяналтын байгууллагууд өөрийн үүргээ биелүүлэхэд хангалттай санхүүжилт, хүний нөөцтэй байж мөн эрх зүйн хувьд хараат бус байх.
• Хууль бус үйлдэлтэй тэмцэх, ашиг сонирхлын зөрчлийг олж тогтоох болон шударга хямд үнэ тогтоох үүднээс худалдан авалтын гэрээ байгуулахад Нээлттэй, ил тод байдлыг хангах.
• Төр засагт хариуцлага хүлээлгэх бололцоог хангахын тулд Ардчилал болон иргэний нийгмийн орон зайг хамгаалах
• Олон нийтэд хүртээмжтэй, цаг тухайд нь мэдээллийг хүргэх үүднээс холбогдолтой мэдээллийг нийтэлж мэдээлэл авах боломжоор хангах
Дэлгэрэнгүй мэдээллийг www.transparency.org/research/cpi хаягаас харна уу.