Монгол Ардын Намын Удирдах зөвлөл 11:00 цагаас хуралдаж эхлээд байна. Хуралдаанаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг чөлөөлөх болон дараагийн сайд нарыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хуульд зааснаар чөлөөлөх болон дараагийн сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой аж. Мөн Удирдах Зөвлөлийн хуралдаанаар Соёлын сайд С.Чулуунтай холбоотой асуудлыг ч хэлэлцэхээр болсон байна.
Манай Өрөг.мн сайт Соёлын сайд С.Чулуун ШУА-ын түүх, археологийн хүрээлэнгийн захирал байхдаа 640 мянган нүүр архивын баримтыг АЕГ-тай хамтран гэрээ нэрийн дор гаргасан тухай хоёр цуврал эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн.
Нэвтрүүлгийг үзэх линк
https://www.youtube.com/watch?v=8gtTAkR-fo4
https://www.youtube.com/watch?v=xspkrkOkto8&t=294s