Ардчилсан намаас ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ.
Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа шаардлага хүргүүлэх тухай
"Монгол Улсын үндсэн хуульд Эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг эх орондоо хөгжүүлэх эрхэм зорилго хэмээн заасаар байтал коронавирусын халдварт цар тахлын засгийн газар, УОК-оос өнгөрсөн нэг жилийн хугацаанд авч байгаа арга хэмжээ зохион байгуулалтгүй, иргэн ард түмнээ гэсэн сэтгэлгүй хүмүүнлэг бус байна. Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлэг удаа дараа санал шаардлага хүргүүлж засгийн газар цар тахалтай тэмцэх бүх нийтийн хөл хорионы үеэр хүний эрх зөрчих, эрх чөлөөг хүндэтгэх. Авч хэрэгжүүлж байгаа аливаа арга хэмжээ хуулийн дагуу хүмүүнлэг үр дүнтэй байх ёстойг сануулсаар ирсэн ч эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй мэтгэлгүй хандаж байгаа сайд дарга нарын хариуцлага үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас үрэгдэж төрөөс иргэддээ хандах хүнлэг ёс гээгдсээр байна. Цар тахалтай тэмцэх бүх нийтийн хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхдээ арга хэмжээ авч чадаагүй улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй иргэд улсын нийслэлрүү орох үүд босгон дээр амь үрэгдэж, эх орондоо ирэх хоногоо тоолон хүлээж байхдаа иргэн нас барж,дөнгөж төрөх орон дээрээс идэр есийн хүйтэнд тусгаарлах байрруу ачигдаж байгаа эх үр хоёрын сэтгэл эмтрэм байдал нь өнөөгийн эрх баригчид болон засгийн газрын бодит байдал юм. Эх орондоо ирэх иргэдээ удаан хугацаагаар хүлээлгэж, хүний нутагт өлсгөлөн зарлах хүртэл хүнд байдалд оруулжээ. Цар тахалтай тэмцэх засгийн газрын зорилго нь иргэдийн амь гас орлого амь амьжиргааг хамгаалах байтал иргэд зовж зүдэрч амт насаа алдаж байгаад засгийн газар, УОК хайхрамжгүй хандаж байгаа нь иргэдийнхээ эсрэг хийж буй ноцтой үйлдэл юм. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд та эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хүнлэг бус хандсан Монгол Улсын иргэд амь нас, эрүүл мэндээр хохирох нөхцөлд оруулсан Шадар сайд болон УОК-ын дарга Я.Содбаатар,Эрүүл Мэндийн сайд Т.Мөнхсайхан болон НОК-ын дарга,Нийслэлийн засаг дарга Б. Сумъяабазар нарт хариуцлага тооцож нэн даруй огцруулахыг шаардаж байна. Шаардлагыг эс ирүүлвээс цар тахлын хүнд үед иргэд ард түмнээ хамгаалах чадамжгүй засгийн газрыг огцруулах хүртэл улс төрийн арга хэмжээ авна гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Хувийг Улсын Хурал дах МАН-ын Д.Тогтохсүрэн,Ардчилсан намын дарга Д.Ганбат гэсэн байна.
Энэ шаардлагыг бид өнөөдөр МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барих болно. Хэрэв МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ хүмүүст арга хэмжээ авч огцруулахгүй бол Улсын их хурал өөрөө тарах нөхцөл байдал үүсэж байгааг энэхүү шаардлагаар албан ёсоор ард иргэддээ хүргэж байна гэв.