УИХ-ын гишүүн С.Батболд "Монголын Үнэн" сонинд ярилцлага өгчээ.
Ярилцлагад
Манай сонины 100 жилийн ойн тусгай дугаарт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ярилцлага өгөхдөө ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших боломжтой улстөрчдийн нэрсийг зарлахад таны нэр орсон байсан. Энэ тухайд таны хувийн байр суурийг сонсъё?
С.Батболдын хариулт: MAH 100 жилийн түүхтэй , боловсон хүчний хангалттай нөөцтэй нам. Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний нэр хүнд бүхий олон улс төрч бий. Намайг намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, одоо ч улс төрд идэвхтэй байр суурьтай гэдэг утгаар нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга нэрлэсэн байх. Намын нөхөд итгэж, хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна гэжээ. Ийнхүү 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нам нь итгэл хүлээлгэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихээ илэрхийлсэн хоёр дахь хүн нь С.Батболд боллоо. АН-аас Ц.Оюунгэрэл дэвшихээ илэрхийлээд байгаа юм.