Бид ТЭР буландаа яруу найрагч Сайнжаргалын Начинг урьж ярилцллаа.
С.Начин: Би 2012 онд МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг дүүргэсэн. Яруу найргийн төрлөөр гурван ном гаргасан. Хамгийн анхны номоо 2010 онд гаргаж байсан. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн. Мэдээ орсон цагаасаа өвөөгийн ном соёлд анхаарч байгаа, шүлэг яруу найрагт дурлаж байгаа сэтгэл нь их гүнзгий нөлөөлсөн.
Байгалийн сайхан гэдэг зүйл уран бүтээлч болоход маань том түлхэц өгсөн. Талийгаач Бавуугийн Лхагвасүрэн гуай хэлсэн байдаг. Шүлэг, яруу найраг бичнэ гэдэг бодол ханах цаг гээд. Онгод гэдэг бол бодол ханах цаг. Уран зохиол илүү мэдлэгт суурилсан болж байгаа юм уу гэж би хувьдаа хардаг. Дурласан гэхээсээ илүү бичиж чаддаг нь үлддэг болсон мөнхийн хатуу хууль нь ийм. Хүн бүрийн зүрх сэтгэл сэрэхүйд яруу найраг байдаг. Арай илүү сэрэхүйтэй нь яруу найраг бичдэг.
"Яруу найраг эмэгтэй хүн хоёр салшгүй холбоотой зүйл байх. Хүн төрөлхтөн эмэгтэй хүний гоо сайхныг магтаж шагшиж дуу, шүлэг урлагийн бүх төрөл дээр илэрхийлэхийг хүссэн. Тэр дундаа хамгийн хэцүү урлаг яруу найраг юм даа."
Яруу найрагч хүмүүсийг дурламтгай, шүлэг зохиолдоо хэт уянгалдаг гэх шүүмжүүд байдаг. Харин ч дурлахаасаа эс амттай шаналахыг хүсдэг хүмүүс гэж боддог.
Уран зохиолын хүрээ хөвгүүд бүлгэмийн яруу найрагч Даваадоржийн Энхболдбаатар ахынхаа шүлгэнд их дуртай. 1-р курст байхад Чөлөөт сэтгэлгээний дуулал гэж яруу найргийн тэмцээн болж. Би 5-р байранд орж байсан. Тайзан дээр Д.Энхболдбаатар ах “Түнэр аниргүй” гэдэг яруу найргийн түүврээ гаргаж ирээд нэг дүгээр курсийн оюутан С.Начинд "Түнэр аниргүй" түүврээ дурсгамаар байна. Шүлгийг нь сонссон надад их сайхан санагдлаа. Чиний үзэгний үзүүр хамгийн гоёмсог хөдөлдөг гээд Д.Энхболдбаатар ахын бичиж байсан үг одоо хүртэл сэтгэлээс гардаггүй. Тэр үгээр жигүүр хийдэг.
"Энэ амьдралын хамгийн том зорилго хамгийн үнэ цэнэтэй зүйл гэр бүл, нэг нэгнээ хайрлах юм."
Хүн төрөлхтний түүхэнд яруу найраг, урлаг байхгүй бол хүнд гоо зүй байхгүй. Энэ төмөрлөг нийгэмд уран зохиол уншиж урагшаа нэг алхам алхана, илүү хүнээрээ байна. Тийм учраас илүү сайхан унших хэрэгтэй. Бид бүгдээрээ ертөнцөөс арчигдана тэр үед тийм машин унадаг, ийм байранд амьдардаг, сайхан эхнэртэй байсан гэж ярихгүй. Бусдынхаа ядарч явахад зүрх рүү нь өнгийчихдөг, сэтгэлийг нь түшээд дэмнээд босгоод ирдэг. Орчин үед тэр хүн зөвхөн яруу найргийг мөрөөр, үсгээр илэрхийлэх албагүй. Хүний дотоод сэтгэл хов хоосон байгаад, энэ хов хоосон цааснаас намайг уншаач гэсэн яруу найраг яагаад байж болохгүй гэж.