Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын УОК-ын хурал 12:00 цагт хуралдан, засгийн газрын ээлжит хурал 15:00 цагт хуралдаж арван хоёрдугаар сарын23-наас эхлэн халдварын голомтыг хумих зорилгоор ирэх оны нэг сарын 6-ны өдрийг хүртэл хэсэгчилсэн бүх нийтийн хөл хориог тогтоож байна.
Өмнөх хөр хорионы үеэр ажиллаж байсан 13 байгууллагаас гадна Хүүхэд хамгааллын байгууллага, Такси үйлчилгээний байгууллага нэмэгдэж нийтдээ 15 байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахаар боллоо.
Энэхүү хатуу хөл хорионы дэглэмийн үеэр ажиллах 15 байгууллагын нэрсийг хүргэж байна.
- Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж түгээлт, тээвэрлэлт
- Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
- Улсын онц чухал обьектын үйл ажиллагаа, тэдгээрийн хангамжийн тээвэр
- Нийтийн тээвэр, зөвөөшөрлтэй такси үйлчилгээ
- Хот суурингийн усан хангамж, ариутгал татуургын ашиглалтын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх ажиллагаа
- Банк
- Хэвлэл мэдээлэл, шуудангийн үйл ажиллагаа
- Тусгай чиг үүргийн байгууллага
- Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, наториат
- Төрийн захиргааны байгууллага /10-15 хувийг ажиллуулах/
- Хүүхэд хамгаалал асрах байгууллага
- Оршуулгын ажиллагаа