Хууль зүйн сайд Х.Нямбаатар УИХ хууль батлахдаа хуулийг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүгийн асуудлыг давхар батлах хэрэгтэй гэж хэллээ.
Тодруулбал, хууль тогтоомжийг батлахдаа том алдаа гаргаж байна. Хууль тогтоомж нь хэрэгжих эдийн засгийн баталгаатай байх ёстой. Харамсалтай нь төсөв санхүү болон батлагдаж буй хууль өөр хоорондоо уялдаа холбоогүйгээс болж батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд нөлөөлж байна. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг 2017 онд баталсан. Энэ хүрээнд бүх аймаг, сум, хороонд гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байртай байна гэж заасан. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн болон хүчирхийлэл үйлдсэн хүнд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах гэсэн үүргийг хуулиараа хүлээсэн. Гэвч энэ одоог хүртэл хэрэгжихгүй байна. Иймээс хууль батлахдаа хуулийг хэрэгжүүлэх төсөв санхүү, техник эдийн засгийн үндэслэлийг давхар шийдэж явах зохицуулалтуудыг хийнэ гэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.