Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн 11.20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг, ШУТИС-ийн уулзварын баруун талын зам дээр нийтийн тээврийн жолооч М зорчих хэсгийн хажуугийн модыг мөргөсөн осол гаргажээ. Уг ослын улмаас ямар нэгэн хүн гэмтэж бэртээгүйг албанаас мэдээллээ. Харин сүүлийн үед Нийслэл хотын ихэнх замууд халтиргаа гулгаатай байгаагаас дээрх осол гарсан байна. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөн сийрэг үед тээврийн хэрэгсэл жолоодохдоо хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.