П.Сайнзориг: АМНАТ-ын орлогыг орон нутагт нь үлдээх нь зүйтэй
Ерөнхий сайд асан С.Баярын тулай өвчин хүндэрч, Петровисын хувьцаа эзэмшигч Ч.Давааням яаралтай тусламжаар сэхээн амьдруулах тасагт хүргүүлсэн гэх мэдээлэл нь "ХУДАЛ".
Энэ талаар ШШГЕГ-ын Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн С.Баясгалангаас тодруулахад, “С.Баяр болон Ч. Давааням нарын биеийн байдал хэвийн. Одоогоор Цагдан хорих 409-р ангид хоригдож байна” гэлээ.
Энэ сарын 1-нд Ерөнхий сайд асан С.Баяр, Петровисын хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэлсэн ч, удалгүй хойшилсон юм. Учир нь тус хэргийг С.Баярцогт нарын хэрэгтэй нэгтгэж хэлэлцэх шийдвэр гарч, маргааш буюу энэ сарын 03 ны өдөр хийхээр товложээ.