Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 9.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар 4 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 06 дугаар дүгнэлт, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл багтжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Үдээс хойш буюу 15.00 цагт өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсохоор товлосон байна.