Өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд болж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай хэлэлцэнэ. Дараа нь 10:00 цагаас Улсын их хурлын анхдугаар чуулганы хуралдаанаар Монгол улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай хоёр асуудал хэлэлцэх юм.
2020.07.01-нд МАН бага хурлаа хуралдуулж, Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг болгох шийдвэр гаргаж, Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьсан билээ. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болбол Монгол улсын 31 дэх Ерөнхий сайд ба Монгол улс Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших улиран сонгогдож буй анхны Ерөнхий сайд болох юм.