Ерөнхийлөгч Х.Баттулга 17:00 цагт Монгол улсын их хурлын 23-р тойргийн 8-р хэсгийн хороонд саналаа өглөө. Тэрээр саналаа өгсний дараа сонгогчдод хандан үг хэлсэн юм. Энэ үеэр сэтгүүлч Ерөнхийлөгч Х.Баттулгаас нэр дэвшигч Г.Амартүвшинг 2014 онд Монгол улсын иргэнээс хассан мэдээлэл цахим орчинд тархаад байна. Та үүнийг мэдэх үү? гэж асуухад
“2014 оны Монгол улсын иргэнээс гаргасан эсэхийг би мэдэхгүй байна. Зохих байгууллагууд нь архиваас судалж гаргаж өгөх хэрэгтэй байх” гэж хариулав. Хуульд зааснаар Монгол улсын иргэншлээс иргэнээ хасах бол Ерөнхийлөгч заавал зарлиг гаргадаг. Тиймээс тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж байсан эсэх талаар Ерөнхийлөгчийн тамгын газар архиваас шүүж болох юм.
Бид энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас албан бусаар тодруулахад Г.Амартүвшинг Монгол улсын иргэнээс хассан баримт бичиг огт байхгүй байна гэсэн юм.