2020 оны УИХ-ын ээлжит сонгууль өнөөдөр /2020.6.24/ орон даяар үргэлжилж байгаатай холбогдуулан бид та бүхэнд дүүрэг бүрийн сонгуулийн ирцийн мэдээллийг цаг алдалгүй хүргэж байгаа билээ.
ХУД-ийн 29-р тойргийн 51-р хэсгийн гишүүн Б.Цэндсүрэн:
Энэ жил сонгогчдын идэвхи маш сайн байна. Өглөө 07 цагаас эхлэн санал өгөх байрны гадаа дугаарлан зогсож байна.
12 цагийн байдлаар 51-р хэсгийн ирц 1510 иргэн санал өгөх ёстойгоос 33,2 хувьтай явж байна. Энэ жил сонгогчийн үнэмлэх өгөхгүй байгаатай холбоотой асуулт их ирж байна. Мөн манай дүүргийн хороонуудад бага зэргийн өөрчлөлт орсонтой холбоотойгоор төөрөгдөл гарч байна. Бусдаар бол иргэд маш идэвхитэй саналаа өгч байна.
Иргэд хаана саналаа өгөхөө мэдээгүй байвал Burtgel.dov.mn сайтаар орж мэдээллээ аваарай.