-СУРТАЛЧИЛГАА-
Энэ бол Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Д.Сүндийд өгсөн нэр дэвшигчийн үнэмлэх. Монгол улс энэ үнэмлэхийг нэр дэвшигчид олгохын өмнө Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигч тодорхой шаардлагыг хангасан эсэхийг шалгаж баталгаажуулдаг.
Нэг. Нэр дэвшигч хувь хүн байгууллагад өр төлбөргүй байх учиртай.
Баталгаажуулалт: Нэр дэвшигч санхүүгийн байгууллага болон хувь хүнд өр төлбөргүй болохыг Улсын дээд шүүхийн дараах лавлагаагаар баталгаажуулдаг.
Хоёр: Нэр дэвшигч татварын өргүй байх ёстой
Баталгаажуулалт: Нэр дэвшигч улсад татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болохыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтоор баталгаажуулдаг.
Түүнчлэн дараах хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг хориглодог.
Гурав. Нэр дэвшигч ял эдлээгүй байх ёстой
Баталгаажуулалт: Нэр дэвшигч гэмт хэрэг үйлдэж, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа бол түүнийг нэр дэвшихийг хориглоно. Үүнийг цагдаагийн төв байгууллагын дараах лавлагаагаар баталгаажуулдаг.
Дөрөв: Нэр дэвшигч авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй байх ёстой
Баталгаажуулалт: Нэр дэвшигч авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглодог. Үүнийг Авлигатай тэмцэх газрын дараах лавлагаагаар баталгаажуулдаг.
Сошиал медиад тавигдсан мэдээлэл түүнийг "гэмтэн" гэсэн. Тэгж бичсэн мэдээллийн эх үүсвэр нь одоо байхгүй, алга болсон байна билээ.
Тэгэхээр, уншигч, сонсогч та Улсын дээд шүүх, Татварын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Авлигатай Тэмцэх газарт итгэх үү? Аль эсвэл сошиал медиад итгэх үү?
Дүгнэлт
Сонгуулийн Ерөнхий Хороо Д.Сүндийд нэр дэвшигчийн үнэмлэх өгсөнөөр түүнийг гэр бүлийн хүчирхийлэгч биш болохыг, мөнгө хүүлэгч биш болохыг баталгаажуулжээ.