Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.06.18/ 09.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. С.Баяр, С.Баярцогтогт, Б.Бямбасайхан нарын 7 хүнийг Оюутолгойн гэрээг байгуулахдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутган шалгаж байна.
Өмнө нь буюу зургаадугаар сарын 15-нд шүүх хуралдаан болох байсан ч шүүгдэгчид шүүх хуралд оролцох боломжгүй байсан тул хойшилсон юм. Тодруулбал, шүүгдэгч Д.Ганболд УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт нэр дэвшиж байгаа, С.Баярын өмгөөлөгч Н.Цэцэгмаа орон нутагт ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр шүүх хуралдаан давхацсэн гэсэн үндэслэлээр хүсэлт гарган шүүх хуралдааныг хойшлуулсан.